Өөрийн болгож болох сонирхолтой хоббинууд
2015-12-28 18:21
Та яг одоо өөр зүйл туршиж үзэхийг хүсэж байна уу? Хүн бүр өөр өөр хоббитой. Гэхдээ зарим хүмүүст хобби байдаггүй. Хэрвээ танд хобби байхгүй бол эдгээр зүйлсээс туршиж үзэх хэрэгтэй.
1. Нэхмэл
Ашигтай хобби. Та бүтээлч болж, их тайван хүн болох болно. Мөн анхаарал их төвлөрүүлж чаддаг зүйл шүү.

2. Өөрийн гараар гоёлоо бүтээх
Энэ хоббигоор бизнес хийсэн хүмүүс их байдаг. Та каавал мэргэшсэн хүн байх албагүй. Танд зөвхөн уран сэтгэмж болон эвсэлтэй гар хэрэгтэй. Гэхдээ тийм ч амархан хобби биш ч их сонирхолтой.

3. Хувцас бүтээх
Та өөрийн гараар хийсэн хүвцасаа өмсөж байна гэж бодож үзсэн үү? Хэрэв та өөрийн гараар гоёлоо хийдэг бол яагаад хувцасаа гараараа хийж болохгүй гэж?

4. Цэцэг арчилгаа
Үнэхээр үзэсгэлэнтэй хобби шүү. Өглөө бүр цэцгэсээ услаж, навчийг нь арчиж, ярилцах нь их тайвшралыг өгдөг.

5. Хатгамал
Энэ нь одоогоор манай нутагт маш их дэлгэрсэн хобби . Их хугацаа болон хичээл зүтгэл шаарддаг ч эцсийн үр дүнд та ханандаа өлгөх зурагтай болно гэсэн үг.

6. Хоол хийх
Та гэртээ амттай хоол хийж цагийг өнгөрөөх дуртай юу? Би ч бас гэртээ хоол хийж гэр бүлийнхнийгээ баярлуулах дуртай. Гэхдээ үргэлж шинэ жор гартаа оруулж, хоол зохиож байвал бүр ч их сонирхолтой.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
