Орой унтах үед гаднаас орж ирсэн ялаа шумуул бидний уур цухлыг барж, энхрий үрсийг минь тавгүйтүүлдэг. Нүүр нүдгүй хазаж, цусаар минь хооллодог тэднийг хайр гамгүй алъя гээд бид даанч бүгдийг нь устгаж чаддаггүй.
Иймд та бүхэндээ хамгийн найдвартай, гэрт таньд орогнож буй бүх шумуул ялааг устгах, устгах ч гэж өөрсдөө ирж үхэх хялбар аргыг танилцуулъя.
Таньд хэрэгтэй зүйлс:
- 1 гадил жимс
- бага хэмжээний ус
- элсэн чихэр
- хуванцар лонх, сав
- хайч
Хуванцар савны дээд хэсгийг хайчлан бэлдэнэ.

Дараа нь савныхаа ёроолд элсэн чихэрнээсээ хийж өгнө.

Гадил жимснээсээ талыг нь хэрчиж элсэн чихэрэн дээрээ хийн нүдэж бутлаарай. Дараа нь бага зэрэг ус нэмнэ.


Зураг дээр үзүүлсэн шиг савандаа үзүүрийг байрлуулна.
Харанхуй газар нь шавьжийг татаж байдаг болохоор зангаа сүүдэртэй газар тавина.

Таны бэлдсэн урхинд хэдхэн хоногийн дотор хэр их ялаа шумуул орохыг та хараад гайхах болно.
Саваа байрлуулчихаад холбосон хэсгээ сайтар боож баглаарай. Скочдоно гэсэн үг л дээ.
