Аз жаргалтай амьдралын учир
2015-12-28 18:21
Сэтгэл санаа сайхан байхад бүрхэг үүл хүртэл сайхан харагдаж, хүн бүхэнтэй эвээр ярилцахыг хүсдэг билээ. Гэвч бидний сэтгэл санаа гэдэг уян хатан юм. Амьдралдаа үргэлж аз жаргалыг байлгахын тулд хэрхэн эергээр сэтгэж сурах вэ?
Зарим өдрүүд огт эсрэгээрээ ч байна, юу ч бидэнд аз жаргалыг өгөхгүй байгаа юм шиг санагдах ч үе бий. Гэвч үнэндээ таны бүх зүйл сайн байгаа: ажилдаа явж байгаа, хайрт залуу бий, сайхан найзууд гээд бүгд байсаар байхад юунд гуниглана вэ? Яг энэ үед яах ёстой вэ?

Аз жаргалтай амьдралын дүрэм
1. Нэн түрүүнд эерэг сэтгэлгээ чухал. Үүнийг өөрийн зуршил болгох хэрэгтэй. Хүн 21 өдрийн турш ямар нэгэн үйлдэл давтан хийх юм бол зуршил болдог гэдэг. Тиймээс муу зүйлийн тухай битгий бод.
2. Яг ямар хүмүүс танд сөрөг мессеж илгээж байгааг олж мэд. Ямар орчинд очихоор уур тань хүрээд, ямар хүнтэй уулзсны дараа гэнэт их зүйл бодож гунигладаг вэ гэдгээ мэд.
3. Хүсэл мөрөөдлөө тодорхойл. Хүсэл мөрөөдөлтэй хүн уйдна гэж үгүй. Үргэлж түүнийхээ төлөө хөдөлмөрлөх өөрийн хүсэл мөрөөдлөө ол.
4. Чин сэтгэлээсээ аливаа зүйлийг хайрла. Тэжээвэр амьтнаа, найз нөхөд, гэр бүл, найз залуугаа чин сэтгэлээсээ хайрлаж кайф мэдэр. Амьдралын баяр баясгалан чинь хайр юм шүү дээ.
5. Зөвхөн чи биш! Таны эргэн тойронд хичнээн хүн байна? Энэ бүх хүмүүс амьдрахын төлөө тэмцэж байгаа гээд боддоо. Та ч гэсэн тэмцэж яваа. Аль болох бусадтай ам зөрөхөөс зайлсхийлж, аливаа зүйлд эвээр хандаж сүр.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
