solongonews
Хятадын ногоон эрчим хүчний аж үйлдвэр Өвөр Монголын хэлэлцээр боллоо
2024-08-20 19:28
Умард зүгийг нээлттэй хөгжүүлэх үндэсний эдийн засаг, худалдааны II чуулга уулзалт 2024 оны 08-р сарын 20-ны үдийн өмнө Хөххотноо болов.

     Уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан Хятадын ногоон эрчим хүчний аж үйлдвэр Өвөр Монголын төслийн хэлэлцээрийн дугуй ширээний хурал 20-ны үдийн хойно Өвөр Монголын Цахилгаан Эрчим Хүчний Группийн 3 давхрын хурлын танхимд 100 гаруй төлөөлөгчийн оролцоотой хуралдуулсан байна. Тус хурал нь дотоод, гадаадын аж үйлдвэрийн нөөц баялаг болон орон нутгийн хоорондын хэлхээ холбоо ахиц, дотоод, гадаадын нэрт аж ахуйн нэгжүүдийн харилцааг үр дүнтэй ахиулах ба өндөр түвшний гадаад нээлт болон өндөр чанар бүхий хөгжилд эрч хүч нэмэхэд зорилт тавьж ажилласан байна.

      Тус хурлыг Худалдааны Яамны Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хэрэг Эрхлэх Газар, ӨМӨЗО-ны Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Эрчим Хүчний товчоо, Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний Групп, ӨМӨЗО-ны Хөрөнгө Оруулалт Хамтын Ажиллагааг Дэмжих Төв хамтран зохион байгуулсан байна. Тус хурлыг ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гө Жөүмин даргалж, Худалдааны Яамны Хөрөнгө оруулалтыг дэмжих Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Юй Гуаншэн болон ӨМӨЗО-ны Эрчим Хүчний Товчооны орлогч дарга Хү Чэндүн нар үг хэлэв.Өвөр Монголын Цахилгаан Эрчим Хүчний Корпораци, Өвөр Монголын Эрчим Хүчний Корпораци, ВэйЛияа корпораци зэрэг эрчим хүчний аж ахуйн нэгжүүд Тус тус брэндийн сурталчилгаа хийсэн бол Ордос, Алшаа, Үхай , Түнляо, Бугат зэрэг аймаг хотууд  тус тус хөрөнгө оруулалт хийх тусгай танилцуулга хийсэн байна. Хурлын үеэр Төлөөлөгчид аж ахуйн нэгжийн нөхцөл байдал болон Өвөр монголтой бохирдолгүй эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг хайж санал солилцов. БөФэн хөрөнгийн менежмент, Английн газрын тосны БиПи компани, Aмерикийн агаарын бүтээгдэхүүний компани зэрэг 11 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хөрөнгө оруулалтын хэлэлцээр ба худалдааны солилцооны талаар санал солилцсон байна. Тус хуралд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжээс10 компани, Төвийн болон үндэсний зэрэглэлийн аж ахуйн нэгж 10, Хятадын 500 хүчирхэг аж ахуйн нэгжээс 12 компани, аж ахуйн салбарын 4 нийгэмлэг зохион байгуулалт зэрэг байгууллага нэгжүүдийг төлөөлөгчийг урин оруулцуулсан байна.Тус хурал нь Өвөр монголын өвөрмөц давуулаг нөөц баялгийг бүх талаар танилцуулж, бохирдолгүй худалдааны хөрөнгө оруулалтын төслийг танилцуулан, солилцоо хамтын ажиллагааны тавцан хангасан төдийгүй нэн олон аж ахуйн нэгжүүдий Өвөр Монголд хөрөнгө оруулалт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж, тэн нарын аж үйлс өрнүүлэн, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэж, нүүрстөрөгч багатай, цэвэр, аюулгүй, өндөр үр ашигтай эрчим хүчний системийг байгуулахад суурь тавьж ажилласан болно.

Зохиогч: ХаньХуншя
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл