Сэтгүүлчид 11-ний өдөр Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр: Хятад улсын автомашины үйлдвэрлэл 11-р сард 3.437 сая, борлуулалт 3.316 сая ширхэг болсон нь өмнөх сарынхаас 14.7 хувь ба 8.6 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 11.1 хувь ба 11.7 хувиар тус тус өссөн байна. Мөн борлуулалт тэр сард тогтвортой өсөлтөө хадгалав.
Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Шыхуа хэлэхдээ: 11-р сард автомашины зах зээл халуурал болж, хуучныг шинийг эрэлхийлэх бодлогын үр нөлөө үргэлжилсээр, автомашин худалдан авах эрэлт улам нэмэгдэв.
Тоо баримтаас харахад Хятад улсын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 11-р сард 1.566 сая, борлуулалт 1.512 сая болж, өмнөх сарынхаас 7.1 хувь ба 5.7%хувиар өсөн бол өнгөрсөн оны мөн үеэс 45.8 хувь ба 47.4 хувиар өссөн байна. Шинэ эрчим хүчний автомашины борлуулалт нь нийт шинэ автомашины борлуулалтын 45.6 хувьд хүрсэн байна.
