solongonews
2015 оны ”Мисс Украйн”-ы ялагчаар 18 настай Кристина Столока тодорлоо
2015-10-13 17:44
Киев хотноо саяхан гоо бүсгүй шалгаруулах ”Мисс Украйн-2015” тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээний ялагчаар 18 настай Кристина Столока шалгарч "Мисс Украйн"-ы тэргүүн титмийг зүүж, "Miss World"-д эх орноо төлөөлөн оролцох эрхийг 250,000 гривений шагналын хамтаар гардан авсан байна.

Тэмцээнд Украйны бүс нутгаас шалгарсан 25 сайхан бүсгүй оролцжээ. Тэргүүн миссийн удаах байр буюу тэмцээний 1-р байрт 17 настай "Мисс Тернополь 2015" Элина Руденко, дэд байрт 24 настай "Мисс Житомир 2015"  Фериде Ибрагимова нар шалгарсан байна.

Кристина Хүнсний технологийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд сурдаг ажээ. Тэрээр бүжиглэх, зураг зурах, хатгамал хийх дуртай гэнэ. Мөн биеэ эрүүл сайхан байлгахын тулд байнга биеийн тамираар хичээллэдэг байна.

Кристина өөртэй итгэлтэй байж шигшээд шалгарна гэдэгтэй найдаж байгаа тухайгаа өөрийн блогтоо хоёр долоо хоногийн өмнө бичиж байжээ."Мисс Украин" гоо бүсгүй шалгаруулах тэмцээн 1991 оноос хойш жил бүр зохиогдож "Мисс Ворлд" өрсөлдөх үндэсний ялагчаа ийнхүү  тодруулж байгаа аж. Энэ жилийн "Мисс Ворлд" энэ оны арванхоёрдугаар сарын 18-нд БНХАУ-ын Саняа хотод болно.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл