Хайртай залуугаа ордоор нь шинжье №1
2015-12-28 18:21
Манай сайт эрхэм бүсгүй танд эрчүүдийн хайр дурлалын зурхайг цувралаар хүргэж байна.
Хонины ордны эрэмгий эрд дурласан бол:
Хонины ордныхныг нартай зүйрлэж болох юм. Тийм ч учраас энэ ордны эрчүүд хамгийн хүчирхэг, бие даасан, эршүүд, эрэмгий зоригтой нэгэн байдаг. Иймд энэ ордны халуухан эрд та дурласан бол түүний сонирхлыг үргэлж татаж, түүнд өдөр бүр шинэ мэдрэмж төрүүлэх нь чухал юм.
Хонины ордын эрчүүд юу мэдэрч, бодож байгаагаа хэнээс ч нуудаггүй. Та энэ ордны эртэй хайр сэтгэлийн холбоотой болсон бол түүнийг өдөр бүр уйдахааргүй болзоог сэдэж, түүнийг гайхашруулахаа бүү мартаарай. Яагаад гэвэл тэдний үнэлэмж дэндүү өндөр. Бас уйтгартай нэгэн хэвийн байдлаас маш хурдан залхдаг гэдгийг нь мартаж болохгүй. Магадгүй таныг гадаад төрхөндөө анхаарал тавихгүй бол тэр өөрийн дүгнэлтээ ядах юмгүй хэлж чадна. Үүнээс болоод таныг гомдоох эсэх нь түүнд хамаагүй. Гол нь тэр гоо сайхныг үнэлдэг учраас сайхан зүйлийн дэргэд байхыг илүүд үздэг.
Түүнтэй хайрын тоглоом үүсгэхэд уйдахааргүй олон гайхамшгийг та мэдрэх болно. Учир нь тэр өөрөө гоо сайхныг үнэлдэг, юмыг үргэлж сайхнаараа байгаасай гэж мөрөөддөг учраас кафед өөд өөдөөсөө хараад уйтгартай яриа өрнүүлэхийг хүсэхгүй. Харин ч хосуудын тансаг бүжгийн үдэшлэгт таныг урьж, амьд хөгжимтэй ресторанд сонгодог дарс шимэхийг илүүд үзнэ.
Хонины ордны эрчүүд бодит амьдрал дээр ч, орондоо ч адилхан хүчирхэг, эршүүд, эрч хүчтэй, гайхамшигтай байж чаддаг. Тиймээс түүнтэй та хайр сэтгэлийн холбоотой болсон, бүр гэрлэхээр шийдсэн бол түүний нэгэн хэвийн байдлаас амархан уйддаг сул талыг нь мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, орондоо ч гэсэн тэрээр олон байрлалыг амтархан турших дуртай, уйтгартай, жавхаагүй үдшийг үзэн яддаг болохоор танаас их хүч чармайлт шаардана гэдгийг санахад илүүдэхгүй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
