solongonews
Чихрийн нишингийн хаягдлаар хоолны хэрэгсэл хийж дахин ашиглаж байна
2025-04-16 16:03
Чихрийн нишингийн хаягдлаар хоолны хэрэгсэл хийж дахин ашиглаж байна

Сүүлийн жилүүдэд Хятадын Юньнань мужийн Линьсан хотын Гэнма балгасны Дай үндэстний өөртөө засах шянь нь 26700 га талбай бүхий чихрийн нишингэ тариалах аж үйлдвэрийн баазад түшиглэн чихрийн нишингийн хаягдлыг байгаль орчинд ээлтэй хоолны сав хэрэгсэл болгон дахин ашиглаж байна.

Тус хоолны сав хэрэгсэл нь чихрийн нишингийн хаягдлын байгалийн целлюлозоор түүхий эд болгож, байгалийн орчинд бүрэн задарч чадах бөгөөд хуванцар бохирдлыг бууруулахад туслах болно.

Одоогийн байдлаар орон нутгийн үйлдвэрлэж буй байгаль орчинд ээлтэй хоолны сав хэрэгсэлийг голдуу Герман, Итали зэрэг улс оронд борлуулдаг. Жилд 100 сая юань орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь орон нутгийн ажил эрхлэлтийн өсөлтөд түлхэц болж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл