solongonews
Төрсний дараа таныг ямар амьдрал угтах бол?
2015-12-28 18:21
Бяцхан үрээ өлгийдөж авсны дараа таны амьдралд маш их өөрчлөлт орно. Мэдээж шинэ хүн мэндэлж аз жаргал нэгээр нэмэгдэнэ шүү дээ. Энэхүү аз жаргалыг дагаад амьдрал тань хэрхэн өөрчлөгдөх бол.
 
1. Өөртөө анхаарах цаг огт гарахгүй
Гэхдээ айх хэрэггүй дээ. Тийм ч удаан хугацаагаар ийм байхгүй. Зөвхөн эхний хэдэн сард таны бүх цаг үрд тань зарцуулагдах болно. Анх энэ гэрийн эзэгтэй байсан бол одоо энэ бяцхан хүний амьдрал танаас шалтгаалах учраас маш их үүрэг танд ирнэ. 
 
2. Гадуур гарахыг биш бүтэн нойртой хонохыг хүснэ
Ихэнх эмэгтэйчүүд төрсний дараа найзтайгаа юу ч болж байсан уулзана гэж боддог. Гэвч хүүхэд мэндлэхэд найзуудтайгаа уулзах байтугай өөртөө ч цаг гаргаж чадахгүй. Харин ч бүтэн нойртой хонох шөнийг л та хүснэ. 
 
3. Найз нөхдөө өөр нүдээр харж эхэлнэ
Таныг төрсний дараа ихэнх найзууд тань ирж баяр хүргэх нь мэдээж. Гэвч хэд хэдэн удаа ирсний дараа ирж уулзах хүн цөөрнө.  Таны найзуудыг итгэл даах хүмүүс биш гэж хэлээгүй юм шүү. Зүгээр л энэ бол амьдралын хууль мэт байдаг юм. 
 
4. Маш их зүйлийг сурна
Жирэмсэн байхдаа та хүүхэд арчилгааны тухай ном их уншсан байх. Хэрхэн зөв хооллох, хэзээ агаарт гарах, хэрхэн усанд оруулах гээд л. Гэвч үнэн хэрэг дээрээ та бүгдийг дахин шинээр сурч бяцхан үрээ гарын алга шигээ л мэдэх хэрэгтэй болно. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл