solongonews
Дэлхийн дижитал худалдааны 3-р үзэсгэлэн Ханжөү хотод болно
2024-09-19 11:25
Дэлхийн дижитал худалдааны 3-р үзэсгэлэн Ханжөү хотод болно

09-р сарын 18-нд болсон Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр 09-р сарын 25-наас 29-ний өдрүүдэд Жэжяны Ханжөү хотод Дэлхийн дижитал худалдааны 3-р үзэсгэлэн болно.

Үзэсгэлэнд 32 улс орон, бүс нутгийн тэргүүлэгч компаниуд оролцох бөгөөд олон улсын компаниудын үзэсгэлэнд оролцох тоо, үзэсгэлэнгийн талбай 20 хувиас давж байна. Гол зочин орнууд болох Казахстан, Тайланд улс үндэсний павильон ажиллуулахаас гадна, олон улсын найрсаг хотуудын павильон болон гадаад дахь аж үйлдвэрийн павильонуудыг үзэсгэлэнд анх удаа байгуулна. АНУ-ын Бостон зэрэг хотууд компаниуд зохион байгуулж яармагт оролцоно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл