solongonews
Монгол Улсын Их Хурлын дарга БНХАУ-ын дэд даргатай уулзав
2024-09-08 12:46
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын дэд дарга Хань Жэнтэй уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 09-р сарын 07-ны өдөр Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жэнтэй Төрийн ордонд уулзав.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, харилцан айлчлал, уулзалт, арга хэмжээ тогтмолжиж байгааг онцлов.

БНХАУ-ын дэд дарга Хань Жэн Монгол Улсад айлчлан ирсэндээ таатай байна хэмээгээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжигийн мэндчилгээг уламжлав. Цаашид хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын харилцаа, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл