Өөрийгөө “онц” гэж дүгнэхийн тулд
2015-12-28 18:21
Өөртөө 100 % сэтгэл хангалуун бусгүй гэж хаана ч байхгүй. Гэвч ихэнхи эмэгтэйчүүд өөртөө 50% хүрэхгүй сэтгэл ханамжтай байдаг байна. Энэ тоонд орохгүйн тулд, өөртөө “онц” дүн тавихын тулд та юу хийх ёстой вэ?
1. Өрөөл бусадтай өөрийгөө жишихээ боль. Таниас ямар ч зүйлээрээ илүү хүн хаана ч олдох нь мэдээж. Тэдэнтэй өөрийгөө жишснээр та дэмий л цагаа үрэх болно. Гэвч зарим цагаан атаархал нь таныг улам хурцалж байдаг гэдгийг битгий мартаарай.

2. Өөрийгөө загинах хэрэггүй. Та өөрийн ур чадварын тухай сөргөөр бодож, түүнээсээ ичээд байх юм бол та хэзээ ч өөрийгөө өндрөөр үнэлэхгүй. Харин ч өөрийгөө дотроо магтан “Би чинь ий мундаг бүсгүй” гэж урамш.

3. Бүх зүйлд “Баярлалаа” гэж хэл. Өөрөөр хэлбэл танд тохиолдож буй бүх зүйлд баярлаж яв. Ямар нэгэн учиртай болоод л тохиолдсон байгаа. За тэгээд эерэг бодлоор өөрийгөө цэнэглээрэй. Дэлгүүр ороод л “Энэ надад зохихгүй” гэсэн үгийг түр хойшлуулж туршиж үзэхэд гэмгүй шүү дээ.

4. Цаасан дээр: “Би өөртөө хайртай” эсвэл “Би хамгийн сайхан нь” гэж бичээд өрөөндөө наагаарай. Тэр бичиг рүү харах бүрдээ та өөртөө итгэлтэй болох болно.

5. Сонсох дуугаа ч мөн өөрчил. Үргэлж урвайсан гунигийн дуу, хайрын дуунаас түр татгалзаж орчин үед тэслэж байгаа поп, рок дууг сонсоод гудамжаар өөртөө итгэлтэй алх.

6. Эерэг хүмүүстэй найзла. Сөрөг хүмүүс үргэлж л ямар нэгэн зүйлээр дутаж, сэтгэл хангалуун бус байдаг. Ялангуяа таны үйлдэлд. Тэд зөвхөн сэтгэл гутралыг бэлэглэх тул эртхэн холд. Харин эерэг хүмүүс таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тань даруй гэгч нь дээш татаад өгнө.

7. Өөрийн гаргасан амжилтаа бич. Энэ нь жижиг ялалт ч байж болно. Жишээ нь: спортоор хичээллэж эрүүл амьдарч байгаа, хичээлээ сайн ойлгодог болсон, тэргүүн байр эзлэсэн гэх мэт.

8. Сайн талаа тоочиж бич. Мэдээж та бусдаас юугаараа илүү онцгой гэдгийг тодотгохын тулд юм шүү дээ.

9. Завгүй бай. Та өөрийгөө завгүй байлгах тусам өөртөө “онц” дүн тавьж байдаг. Үүнээс гадна та өөрийгөө үнэ цэнэтэйгээр мэдэрч сэтгэл санааны байдал ч дээшилнэ.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
