Тэрээр уснаасаа хангалттай ууж, шим тэжээлээ авахын хажуугаар амьсгалах дасгалыг тасралтгүй хийж байна. Түүнийг хүрээлсэн ус гурван цаг тутамд шинэчлэгдэж байдаг учраас уснаасаа уух нь түүнд үргэлж шинэ амин дэм бэлэглэнэ. Одоо хүүхдийн тань хөмсөг, сормуус нь гүйцэд ургажээ. Мөн хэл нь амт мэдрэх чадвараа эзэмшиж байна. Одоохондоо тэрээр нүдээ нээгээгүй ч нүд нь маш идэвхтэй ажиллаж байгаа.
Энэ долоо хоногоос эхлэн зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө эрч хүчээр дүүрэн, хүчирхэг, гялалзсан шинэ мэдрэмжийг өөрөөсөө мэдэрдэг байна. Та ч бас тэдний нэг байх гэж найдаж байна. Тиймээс энэ үед удахгүй төрөх хүүхдээ асарч ямар ч завгүй болохоосоо өмнө одоо л өөртөө зав гаргах цаг. Гадуур алхах, гоо сайхны газруудаар үйлчлүүлэх гээд өөрийн сонирхсон зүйлсээ ямар ч зовиургүй хийх боломж одоо л гарч байна. Таны умай улам томорч байгаа учраас булчингуудынхаа үйл ажиллагааг сэргэг байлгахын тулд кегелийн дасгал хийсэн ч гэмгүй. Энэ үед таны эмч таныг бэлгийн харьцаанд орохыг хориглосон бол ямар нэг эрсдэл бий гэсэн үг.
Тиймээс эмчийнхээ заавар зөвлөмжийг сайн сахиарай.
Хэрэв таны биед ямар нэг зовиургүй, тэгээд ч эмч хориглоогүй бол та бэлгийн харьцаанд байнга ороход асуудалгүй. Зарим эмэгтэйд жирэмсэн үеийн бэлгийн амьдрал нь улам идэвхжиж, илүү шинэлэг, сайхнаар хосуудын нандин харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл төрдөг.
