Урдаа тавьсан зорилгодоо хүрэх 9 алхам
2015-12-28 18:21
Юм бүхэнд цаг хугацаа бий. Бид ажилдаа үргэлж санаа тавиад байж чаддаггүй. Урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүсгүй та юу хийх ёстой вэ?
1. Хүрээгээ цэгцлэх
Амжилтанд хүрэхийн тулд нэн түрүүнд амгалан тайван болон цэгцтэй амьрал хэрэгтэй тийм үү? Ажлынхаа ширээг сайхан цэгцлээд, гэрээ цэвэрлэж байхдаа огт хэрэглэдэггүй зүйлсээ хаяхыг зөвлөж байна. Ингэснээр сэтгэл нэг л уужраад, сайхан болох болно. Үүний дараа бодол санаагаа цэгцлээрэй.
2. Эрүүл мэнддээ санаа тавих
Дараагийн алхам бол таны бие өдөр бүр эрүүл байх ёстой бөгөөд эрүүл мэнддээ анхаарал тавих. Хэрэв та өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих байхгүй бол та бүх ажлыг гүйцэтгэж чадахгүй болно. Эрүүл хооллох, хангалттай ус уух, дасгал хөдөлгөөн сайн хийх, сайн унтаж авах хэрэгтэй.
3. Суралцахыг зогсоож болохгүй
Мэдлэг бол хүчтэй зэвсэг, тиймээс та суралцахыг хэзээ ч зогсоож болохгүй. Өдөрт ном унших бага зэрэг цагийг өөртөө гаргаж байгаарай. Заавал ном унших ч биш, бусад зүйлс байж болно. Энэ нь таны мэдлэгийг зузаалж буй бүх зүйлийг л сурах явдал юм.
4. Өдрийн төлөвлөгөө гаргах
Зорилгодоо хүрэх замыг олохын тулд та нэг өдрийн төлөвлөгөөг заавал гаргаж байх ёстой. Мөн чөлөөт цаг гаргах ёстой. Үүнийг өдөр бүр төлөвлөхийг зуршил болгож авбал их сайн.
5. Ямар нэгэн шинэ зүйл хийх
Ямар ч хүн нэгэн хэвийн зүйлд зууралдах нь их амархан байдаг тул ямар нэгэн шинэ санаа, шинэ зүйл хийх нь таны амьдралыг сонирхолтой болгох болно. Жишээ нь бялуу хийж сурах, бүжгээр хичээллэх, шинэ хэл сурах гэх мэт.
6. Хойш тавихаа зогсоо
Аливаа вмыг хойш тавих нь цаг хугацааны хулгайч мөн. Бас амжилтын номер 1 дайсан. Хойш тавихаа больж хийж эхлэцгээе. Яг суугаад ажлаа, хичээлээ хийх гэхлээр бал хүртэл сонирхолтой харагддаг. Анхаарал сарниулсан зүйлсээс аль болох зайлсхийж, төлөвлөгөөгөө дагаарай.
7. Өдрийн тэмдэглэл хөтлөх
Өдрийн тэмдэглэл бага насаар дуусдаг гэвэл үгүй. Тэмдэглэл хөтлөснөөр та хэр хурдан урагшилж буй, амжилтанд хүрч байна уу үгүй юу мөн өөртөө дүгнэлт хийхэд тусладаг гайхалтай зүйл.
8. Өөрт байгаа зүйлдэ баярлаж явах
Бүсгүй та өөрт байгаа бүх зүйлд баярлаж явах хэрэгтэй. Өглөө сэрээд 5-10 минут та амьдралынхаа юунд талархаж явдгийг сайн бодож байх юм бол тэр сайхан зүйлсээр өдөр үргэлжлэх болно.
9. Хийх дуртай зүйлсээ хий
Таны амьдрал хичнээн завгүй байлаа ч та өөрийн тархийг амрааж, дуртай зүйлсээ хийж байх ёстой. Амьдрал зөвхөн ажил биш шүү дээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
