solongonews
Урлагийн тоглолтын нийт орлого 79 тэрбум 629 сая юаньд хүрчээ
2025-04-22 11:51
Урлагийн тоглолтын нийт орлого 79 тэрбум 629 сая юаньд хүрчээ

Олны анхаарлыг татдаг алдартнуудын концертоос эхлээд жижиг театрын жүжиг хүртэл урлагийн тоглолт үзэх нь залуучуудын соёлын хэрэглээний чухал сонголт болжээ.Хятадын урлагийн тоглолтын салбарын холбооны тасалбарын мэдээлэл цуглуулах платформоос гаргасан тоо баримтын хяналт, тооцооноос үзвэл, 2024 онд Хятадын урлагийн тоглолтын салбарын зах зээлийн нийт орлого 79 тэрбум 629 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.61 хувь өссөн тоон үзүүлэлт болжээ.Үүний дотор тоглолтын орлого 57 тэрбум 954 сая юань, бусад орлого 21 тэрбум 675 сая юань хүрсэн байна.

Ард түмний оюун санааны болон соёлын хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөөдөр урлагийн тоглолт, ялангуяа томоохон хэмжээний концерт, хөгжмийн наадам зэргийн олон болохын дагуу кассын орлого ч нэмэгдсээр ирсэн.Соёлын салбарын чухал хэсэг болох урлагийн тоглолт нь олон нийтийн оюун санаа, соёлын амьдралыг баяжуулж, хотын хөгжилд эрч хүч нэмсээр байна гэж хэлж болно.

Салбарын хөгжлийн таатай орчинд хөтлөгдөн Хятадын урлагийн тоглолтын зах зээл чансаатай хөгжлийн шинэ шатанд шилжиж байна.Концерт, хөгжмийн наадам зэрэг томоохон хэмжээний үзүүлбэрүүд орон нутгуудаар ч олон зохион байгуулагдах болж,хөгжиж буй зах зээлийн боломжуудыг улам цаашид ахиулж чаджээ.Үүний зэрэгцээ зах зээлийг сегментчилэх хандлага улам бүр тодорхой болж, янз бүрийн бүлгүүдэд зориулсан тусгай үзүүлбэрийн үйлчилгээ бий болж, зах зээлийн хөгжлийн шинэ замыг нээж байна.Тоглолтын шинэ хэлбэрүүд олон бий болж, имерсив жүжиг зэрэг бизнесийн шинэ загварууд хурдацтай хөгжиж, залуучуудын шинэ сонголт болж байна.Залуучууд ч энэхүү салбарын хэрэглэгчдийн гол бүлэг болж, хувь хүний болон туршлагаас үүдэлтэй контентыг илүүд сонирхох дуртай хандлагатай болж байна.

"Тоглолт сонирхохоор бусад хот руу аялах" нь шинэ хандлага болоод байна.Тоо баримтаас харахад 2024 онд тоглолт үзэх зорилгоор бусад хотод аялсан норм 60 хувиас давж,энэ нь 200 тэрбум юаний иж бүрэн хэрэглээг дайчилж чадсан билээ.

Урлагийн тоглолтын зах зээл цэцэглэн хөгжсөөр байгаа ч өрсөлдөөн хурцдах шинэ нөхцөл байдалтай тулгарч байна.Universal Music Greater-ийн Хятад дахь гүйцэтгэх захирал Шюй И “Өндөр чанартай контент нь үзэгчдийг татах соронз төдийгүй зах зээлийн тасралтгүй өсөлтийн тулганы чулуу мөн.Урлагийн тоглолтын зах зээл эрчимтэй хөгжиж байгаа энэ үед онцгой авьяастнуудыг хүмүүжүүлж,өвөрмөц, гүн гүнзгий соёлын өв бүхий хөгжмийн бүтээл, өндөр чанартай хөгжмийн тоглолтын бүтээгдэхүүнийг олноор гаргах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэж үзжээ.

Соёл, аялал жуулчлалын яамны Аж үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Ма Ли”Зах зээл дэх соёлын тоглолтын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, өндөр чанартай тайзны урлагийн төслүүдийг ажиллуулж, илүү нээлттэй хандлага, хэтийн төлөвийг харан "тоглолт +" болон "+ тоглолт"-ын хязгааргүй боломжуудыг судалж, урлагийн бүтээлийн үр нөлөөг бүрэн дүүрэн нээх шаардлагатай” гэж үзсэн байна.

Зохиогч: ЖЯН ТЯНЬЖАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл