solongonews
Өвөр Монгол “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлсэн нэг жилийн ой Шинэ дүр төрөхийг бий болгов
2015-09-21 17:27
“Арвыг хамруулах” төслийн нэг жилийн хэрэгжилтийг дүгнэв.

2014 оны эхэнд Өвөр Монголын Өөртөө Засах Орон 3 жилийн хугацаатай 60 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, ӨМӨЗО-ны мал аж ахуй тариалангийн оронд “Арвыг хамруулах” төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Энэхүү ажил нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаас хойш анх удаагаа тал бүрийн томоохон хүрээ хэмжээг хамарсан хөдөө тосгоны хөрөнгө оруулалт бөгөөд мал аж ахуй тариалангийн орны нийтийн үйлчилгээний суурь төхөөрөмжийг сайжруулах болон хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг багасгах төсөл болно. Нэг жилийн хугацаанд уг төсөл нь урагштай хэрэгжиж, ажилтанд хүрсэн байна. Үүнд, 3495 гацаа тосгон хамрагдаж, 21.6 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийжээ. Гэр байшин, хашаа саравч нь шинэчлэгдэж, үндсэн суурь төхөөрөмж өөрчлөгдөж, нийтийн үйлчилгээ сайжирсан байна. Энэхүү түүхт өөрчлөлт нь малчин тариачдын сэтгэлд нийцэж, нийгмийн буюу улсын анхаарлыг татсан байна.

“Арвыг хамруулах” төслийн гол онцлог

Нэг жилийн хүчин зүтгэлээр уг төсөл нь сайн үр дүнд хүрсэн байна. Эндээс харахад уг төслийн чиг хандлага нь зөв оновчтой байгаа юм. Өвөр Монголын Өөртөө Засах Орон чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг багасган хөгжүүлэх, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт нь мал аж ахуй тариалангийн орон руу шилжих, нийтийн үйлчилгээг хөдөө тосгонд түгээх, хотын соёл хөдөө тосгонд зэрэг бодитой ажлыг хэрэгжүүлэн хөдөө тосгоны ард түмний амьдралын нөхцөлийг сайжруулахаар зорилт тавьсан байна. 

ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Жүнь Тунлио хотын “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилтийн үр дүнгийн бичиг материал дээр дурдахдаа: “Арвыг хамруулах” төслийн нөхцөл боломжийг ашиглан, үнэн бодит байдалтай уялдуулан, амжилт гаргаж, итгэл төгөлдөр ажиллаж хөдөө орон нутгийн дүр төрхийг өөрчлөн шинэчилж, иргэдийн амьдралыг сайжруулна гэсэн байдаг. Мөн төслийн хэрэгжилтийн явц болон үр дүнгээс харахад, малчин тариачид энэ төслийн биелэлтийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаа юм. Энэ нь иргэдийн бодол санаанд нийцэн, хүсэл мөрөөдөлд нь жигүүр ургуулсан сайхан ажил хэрэг болж байгаа. Нам засаг үргэлжлүүлэн баримтлах ёстой зөв чиглэл гэдгийг харуулж байна.

- Арга хэмжээ нь үр дүнтэй.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны засгийн газар хүндэтгэн үзэж, “Арвыг хамруулах” төсөл эхэлснээс дуусах хүртэлх бүх цогц нөхцөл байдал дахь хэрэгжилтийг цуцалтгүй баримтлан, дахин дахин чангатган бэхжүүлж байна. Төсөл хэрэгжилтийн байдлаас харахад бид системтэйгээр хамтран зохицуулах, бодит төлөвлөгөө хийх, хөрөнгө мөнгийг нэгтгэх, сурталчилгаа хийх, бодлогын дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг зургаан том механизмыг байгуулсан байна. Хэрэгжилтийн хэлбэрийн тал дээр том төлөвлөгөөг хэрэгжүүлэн, олон төрлийн арга барилыг ашиглан “Арвыг хамруулах” төслөөр гол шугам болгон, төлөвлөгөөгөөр төслийг нэгтгэх,”Бүтээн байгуулалтыг хаана хийж байна, тэнд төслийг төвлөрүүлэн хэрэгжүүлэх” гэсэн зарчмын дагуу олон төрлийн төслийг хослуулан, нэгтгэн ахиулж, өмнөх олон жил үргэлжилсэн төслийн хөрөнгө мөнгөний асуудлыг ч шийдэж, оруулсан хөрөнгө мөнгөний зарцуулах үр ашгийг нэмэгдүүлэн, төрийн бодлогын үр нөлөөг дээшлүүлэв.

- Ажилдаа бүтээлч байх.

Бүтээн байгуулалтын явцад орон нутаг болгоны газар зүйн байдлаас шалтгаалан, шаардсан үйл явдлыг гүйцэтгэн, өөрийн санаачилгаар үүргийг өргөтгөн, үйл хэрэгт бодит туршлага, сайн үр дүнтэй арга барилыг бүтээлчээр гарган амжилтаа нэмэгдүүлнэ. Жишээлэхэд, орон нутаг “Арвыг хамруулах” төслийн нөхцөл боломжийг алдалгүй санаачилгатайгаар “Хамруулах” цар хүрээг өргөтгөн, ерөнхий талын өнгө төрхийн өөрчлөлт шинэчлэлтийг биелүүлнэ. Тунляо хот “Тавыг бүрдүүлэх” хөтөлбөрийг баримтлан, Ордос хот “Зургааг нэгтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь нандин туршлага болсон юм. Орон нутгийн ажилтан удаа дараалан бусад орон нутагт очиж үйл ажиллагаанд оролцох, сургалтад суух зэргээр мэдлэг боловсролоо дээшлүүлэн, урам зоригоо хурцалсан байна.

- Хүчээ нэгтгэн асуудлыг шийдэх.

Аймаг хот, орон нутгийн Намын хороо, Засгийн газар болон холбогдох салбарынхан энэ удаагийн төслийн хэрэгжилтэд оролцохдоо орон нутгийн иргэдийн хамт хүчээ нэгтгэн, хамтран амжилт гаргахын тулд идэвхтэй ажиллаж, өнгө үзэмжтэй бас чинээлэг орон нутгийг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл, хувь нэмрийг оруулсаар байна.

“Арвыг хамруулах” төслийн гол амжилт

“Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлснээр ӨМӨЗО-ны хөдөө орон нутагт мэдэгдэм өөрчлөлт гарсан байна.

Бүх шатны Намын хороо, Засгийн газруудын “Мал аж ахуй, тариалан”-гийн тухай ойлголт нь нэмэгджээ. ХКН-ын XI удаагийн III бүгд хурлаас хойш Төв хороо “Тариалан”-гийн тухай 17 албан бичиг нийтэлж, 3 чухал шийдвэрийг баталжээ. 2014 онд Төв хороо хөдөө орон нутгийн тухай хурал хуралдуулж, хөдөө нутгийн ажлыг урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүргэж, түүхэнд чанартай чухал зохицуулалтыг хийсэн байна. ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар энэхүү боломжийг ашиглан “Арвыг хамруулах” төслийг боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийг хэрэгжүүлэхэд бүх шатны Намын хороо болон Засгийн газрууд төслийн талаарх ойлголт улам гүнзгийрч, бүх орны хэмжээнд хөдөө орон нутгийг чинээлэг, баялаг болгох тэргүүн чухал нөхцөл байдлыг ойлгож, ухамсар нь дээшилж, ажлын ур чадвар нь нэмэгдсэн байна. Зарим нэг өнцгөөс харахад ойлголт нэмэгдэж, банк санхүү, хөдөлмөр хүч, эд бодис зэрэг салбарт бүтэмжтэй арга хэмжээ хэрэгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг багасгажээ.

Хот хөдөөгийн хамтын хөгжлийн хурдыг нэмэгдүүлжээ.

“Арвыг хамруулах” төсөл нь хөдөө орон нутгийн олон нийтийн үйлчилгээний түвшинг сайжруулж, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлж, үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамруулжээ. Олон орон нутгаар “Арвыг хамруулах” төслийн боломжийг ашиглан ажлын цар хүрээ тэлж, зам, барилга, хог зэргийг зохицуулан сайжруулж, хөдөө нутгийн өнгө төрхийг шинэчилсэн байна. Энэхүү өөрчлөлт нь хот хөдөөгийн хөгжлийг ойртуулж, хот хөдөөгийн нийтийн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж дараа дараагийн ажилд туршлага болж, эрч хүчийг нэмэгдүүлсэн байна.

Нийгмийн хүчин чадлыг төвлөрүүлэн ажиллуулахад түлхүү нөлөө үзүүлнэ.

“Арвыг хамруулах” төсөл нь өргөн цар хүрээтэй, ашиг хүртэх хүн олон, үр нөлөө ихтэй төсөл болно. Тус төслийг боловсруулах шатанд орон нутгаар судалгаа хийх, төсөл төлөвлөгөө бичихээс төсөл боловсруулах хүртэл бүх шатны Намын хороо Засгийн газар нь дээд хэмжээгээр анхаарлаа хандуулж, дэмжлэг үзүүлснээс төслийн боловсруулалт болон хэрэгжилт нь амжилттай болжээ. Төслийн боловсруулалт болон хэрэгжилтийн бүх шатанд оролцсон байдлаас үзвэл, засгийн газар гол болгож, ард түмнээр цогц болгосон, нийгмийн оролцоотой сайн сайхан байдлыг буй болгож чаджээ. Олон орон нутгаар бүтээн байгуулалт нь олон олон бизнесмен болон гадаад дотоодын мэргэжилтнүүдийн анхааралд хүрч боломжийн хэрээр туслан дэмжсэн байна.

Дарга болон ард иргэдийн харьцааг ойртуулжээ.

“Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлсэн өдрөөс эхлэн дарга удирдлага болон намын гишүүд хөдөө орон нутгаар ажиллаж, ард түмэнтэй ойртон, өрх дараалан амьдралтай нь танилцсан байна. Энэхүү төсөл нь дарга удирдлага болон намын гишүүдийн үүрэг хариуцлагыг нь ойлгуулж, хийх ёстой, биелүүлэх хэрэгтэй ажлыг нь зааж өгсөн бөгөөд энэхүү ажлуудыг биелүүлэхэд ард түмэнтэй ойртох хэрэгтэй гэдийг мэдрүүлсэн байна.

Ирээдүйд шийдэх хэрэгтэй хэдэн асуудал

Ирэх хоёр жилд эдийн засгийн хөгжил буурай, зарим орон нутгийн дэд бүтцийн нөхцөл байдал муу байгаагаас төслийн хэрэгжилтэд хүнд нөхцөл тулгарах болно. Энэ нь бүх орны хэмжээнд чадавхын шалгуур болох бөгөөд зорин хийх ёстой ажлын нэг нь болно. Мөн ажил нь биднийг улс төрийн сэрэмжтэй байж, бүх төрлийн харьцаа холбоог сайн шийдвэрлэх хэрэгтэй гэдийг сануулжээ.

Ард түмэнд үйлчлэх болон олон нийтийн харьцааг сайн шийдвэрлэх.

“Арвыг хамруулах” төсөл нь иргэдийн амьжиргаанд холбогдсон томоохон хэмжээний төсөл бөгөөд иргэдийн саналд нийцүүлж, иргэдийн хүслийг биелүүлэх төсөл болно.

Бүх нөхцөл байдлаа ашиглан үр өгөөжтэй ажиллах.

ӨМӨЗО 3 жилийн хугацаанд “Арвыг хамруулах” төслийг биелүүлэхээр шийдсэн бөгөөд хүч гарган ажиллаж байна. Гэтэл зарим орон нутгийн банк санхүүгийн үүрийг богино хугацаанд шийдэж чадахгүй. Цаг хугацаа хэрэгтэй. Бид эхлээд орон нутагт их хэмжээний өөрчлөлт хийх хэрэгтэй.

Хүчин зүтгэх болон хүч чадлаараа ажиллах харьцааг шийдвэрлэнэ.

Төслийн бүтээн байгуулалтыг хийхийн тулд бүх шатны дарга удирдлагууд хүчин зүтгэл гаргаж, хөрөнгө мөнгө цуглуулж байна. Бүх ажлыг бодит байдалд үндэслэж биелүүлэхэд урьдчилан арван ажлыг биелүүлэх хэрэгтэй. Бусад төслүүдийг нөхцөл байдлаа үндэслэн алхам дараалалтай биелүүлэх бөгөөд бодит байдлаас тасарч, ихээр нурааж, ихээр байгуулахыг хориглоно.

Нийтийн үйлчилгээг дээшлүүлэх болон аж ахуйн хөгжлийн харьцааг шийдвэрлэнэ.

“Арвыг хамруулах” төсөл нь ард түмний нийтийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэхийн зэрэгцээ малчин тариачин ардын зорчих зам, эмчилгээний асуудал, ундны усны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хөдөө орон нутгийг орчин үеийн соёл иргэншил зүг тэмүүлэх цонхыг нээж, ирээдүйн хөгжилд нь бат бэх суурь бүтээж өгнө. Энэ нь “Арвыг хамруулах” төслийн төлөвлөгөө болон агуулга болно. Хөдөө орон нутгийн сум гацаанаас баг хүртэл анхаарлаа хандуулж, ирээдүйн хөгжилд нь анхаарлаа хандуулж, аж ахуйн удирдах үзэл сэтгэлгээг буй болгох хэрэгтэй. Нэгэн тосгоныг бүтээн байгуулж, сайхан өнгө төрхтэй болгохын зэрэгцээ түүнд тулгуур хүч болон аж ахуйн нэгжийг байгуулах нь чухал бөгөөд энэ нь хөгжлийг үргэлжлүүлэх үндсэн нөхцөл болно.


“Арвыг хамруулах” төслийн бүтээн байгуулалтууд

Тосгоны шинэ соёлын төв

Хүүхдийн шинэ цэцэрлэг

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл