Хятадын Төв Засгийн газрын "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний санал, "Нэг бүс нэг зам" стратеги болон бусад инновацтай ажил төрлийн эрхлэлтийг дэмжих иж бүрэн бодлого, арга хэмжээ нь Тайваний жижиг дунд оврын аж ахуйн нэгж болон залуучууд ажил төрөл эрхлэхэд ховорхон тохиох нөхцөл боломж олгох болно гэж "Зи Жинь Шань Фэн" жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг ахиулах ажлын хэсгийг ахлагч, Тайваний Жижиг дунд аж ахуйн нэгжийн нэгдсэн холбооны дарга Линь Хүй-ин 3-ны үдээс хойно хуралдсан "Тайваний хоолойн хоёр эргийн жижиг дунд аж ахуйн нэгжийн зохицолтой хөгжил болон залуучуудын ажил үйлс эрхлэлт" сэдэвт форум дээр хэллээ.

Хурлын үеэр
Тайваний хоолойн хоёр эргийн жижиг дунд оврын аж ахуйн нэгжийн зохицолтой хөгжил болон залуучуудын ажил үйлс эрхлэх тухай тэрээр дараах дөрвөн санаачилгыг дэвшүүлжээ. Тухайлбал: Нэгд, цахим бизнесийн хөгжлийг сайтар ашиглан, жижиг дунд оврын аж ахуйн нэгж үндэстэн дамнан бараа бүтээгдэхүүнээ борлуулахад учирч болох саад тотгорыг арилгах. Хоёрт, Тайваний хоолойн хоёр эргийн ажил төрлийн эрхлэлт, аж ахуйн нэгж болон боловсон хүчний нөөцийг нэгтгэн, хамтын ажиллагааны нэгдсэн бааз байгуулах. Гуравт, Тайваний хоолойн хоёр эргийн ажил үйлс болгоход зориулсан хөрөнгө оруулалт болон хувь хүний хөрөнгийн босголтын сангийн хамтын ажиллагаагаар залуучуудын ажил үйлс эрхлэх хүсэл эрмэлзэл биеллээ олоход нь туслах. Дөрөвт, Тайваний хоолойн хоёр эргийн ажил үйлс босголтын солилцооны тавцанг байгуулж, залуучууд харилцан туршлага солилцон, давуу талаараа нөхөж, харилцан туслахад нь дөхөм үзүүлэх зэрэг болно гэжээ.
