solongonews
Ван И Афганистаны ГХЯ-ны сайдтай уулзав
2019-09-08 21:04
Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Исламабадад Хятад, Афганистан Пакистаны Гадаад хэргийн сайд нарын III уулзалтад оролцох үедээ Афганистаны ГХ-гийн сайд Раббанитай уулзлаа.

        Ван И:

- Хятад, Афганистан бол уламжлалт найрсаг хөрш, стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хоёр орон харилцан дэмжиж, бие биенээ ойлгож итгэлцсээр ирлээ. Хятадын амин чухал ашиг сонирхлын асуудлаар шуурхай дэмждэгт Хятад улс баярлан талархаж байгаа бөгөөд Афганистаны Засгийн газар “Зүүн Туркменистаны исламын хөдөлгөөн” хэмээх террорист хүчинд цохилт өгөх үр дүнтэй бодлого хэрэгжүүлж буйд Хятадын Засгийн газар талархлаа илэрхийлж байна. Афганистаны үндэстний эв нэгдлийн Засгийн газар улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол болон нэр төрийг хамгаалахыг дэмжинэ. Афганистантай хамтран хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, "Бүс ба зам" -ыг хамтран бүтээн байгуулж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Афганистаны эдийн засаг нийгмийн хөгжил болон иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх чиглэлээр аль болох тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Раббани: - БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, Хятад улс бол Афганистаны сайн найз, сайн түнш байсаар ирсэн юм. Хятад улс олон жилийн туршид Афганистаны энх тайван, хөгжил, тогтвортой байдал зэрэг олон салбарт дэмжиж ирсэнд талархаж байна. Хятад, Афганистан, Пакистан гурван улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Хятад улс дэмжин ажилладгийг Афганистан өндрөөр үнэлж, энэ механизмын хүрээнд гурван талын улс төрийн итгэлцлийг цаашид бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Афганистан бэлэн байна гэж хэлэв.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл