solongonews
Ходоодны шархтай хүний үс их унадаг
2015-10-02 15:15
Үсийг ургуулахад бие организм дахь кали, натрийн хэмжээг тохируулах нь чухал ажээ.

Үсээ ургуулахын тулд усанд чанасан ямар ч хольцгүй будаагаар 14 хоногийн турш тогтмол хооллох ёстой гэнэ. Ингэснээр организм дахь хорт бодисыг гадагшлуулж дотор эрхтэнг цэвэрлэдэг байна.

Үсээр оношлоно

Биеийн дотоод эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж үсэнд өөрчлөлт ордог аж. Иймээс хүний биеийн байдал, өвчний шинж тэмдгийг үсээр оношлодог байна.  Үсээ арчлахын тулд та юуны өмнө эмчид үзүүлж онош тогтоолгон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үсний арчилгааг дан ганц гоо сайхны аргаар шийдэхгүй нь. Жишээ нь,

-Элэг цөсний өвчтэй, ходоодны шархтай хүмүүсийн үс илүү их унадаг байна.

-Элэг цөсний өвчин хурц үедээ ороход үс хэт тослог болдог.

-Бөөр өвдөхөд үс хэт их хуурайшдаг.

-Бамбай булчирхайн өвчинтэй хүний үс эрт бууралтдаг.

-Төрөхөөс удамшсан бөөрний дутагдалтай хүний ус, хөмсөг, сормуус ургадаггүй байна. 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : www.mglnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл