solongonews
Хүлээлтээр дүүрэн Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн тун удахгүй
2025-04-10 10:58
Хүлээлтээр дүүрэн Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн тун удахгүй зохиогдоно

Хятадын Худалдааны яам 04-р сарын 09-ний үдээс хойш  тусгай сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, холбогдох албаны хүн:

- 04-р сарын 15-наас 05-р сарын 5-ны хооронд Гуанжөү хотод Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, цахим платформ хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж танилцууллаа.

Хятадын импорт, экспортын энэ удаагийн үзэсгэлэнгийн нийт талбай 1.55 сая хавтгай дөрвөлжин метр бөгөөд нийт 74,000 орчим лангуу ажиллуулж, 31,000 орчим компани оролцох болно. Үүний дотор экспортын үзэсгэлэнд бараг 73,000 лангуу байгаа бол, оролцогч компаниудын тоо анх удаагаа 30,000 давж, өмнөх үзэсгэлэнгээс 900 шахам нэмэгдсэн байна. Хүмүүсийн хэрэгцээг илүү сайн хангахын тулд энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь худалдааг сурталчилж дэмжих 1000 гаруй үйл ажиллагаа зохион байгуулах болно гэж Хятадын Худалдааны яамны орлогч дарга Жан Сихүн хэлэв.

Импортын үзэсгэлэн бараг 1600 орчим лангуутай бөгөөд 50 улс орон болон бүс нутгаас 736 компани оролцох болсон нь өмнөх үзэсгэлэнтэй үндсэндээ ижил байна.

Үзэсгэлэнд оролцох компанийн тоо анх удаа 30 мянгаас давах болно. Компаниуд ямар “Өнгө”-өөр гангарах бол?

Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны хэлтсийн Ерөнхий захирлын орлогч Шяо Лү:

- Үзэсгэлэнд оролцох компаниудын тоо нь Хятад улсын импорт, экспортын компанийн 5 хувийг эзэлж, худалдааны ерөнхий экспортын хэмжээ нь Хятад улсын 15 хувийг эзэлж байна. Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн нь Хятад улсын гадаадын худалдааны нуруу юм. Үзэсгэлэнд өндөр чанартай аж ахуйн нэгжүүдийн тоо 9700-аас дээш оролцох болсон нь өмнөх хуралдаанаас 20 хувиас давсан байна гэж танилцуулав.

Хятадын импорт, экспортын энэ удаагийн үзэсгэлэнгийн гурван үе шат нь "Дэвшилтэт үйлдвэрлэл", "Гэрийн чанартай тавилга", "Сайн сайхан амьдрал" гэсэн уриан дор нийт 55 үзэсгэлэнгийн талбай, 172 тусгай лангуу байрлуулсан байна. Эхний шатанд үйлчилгээний роботын талбайг анх удаа нэмж, Хятад улсын хиймэл оюун ухааны хөгжлийн сүүлийн үеийн ололт амжилтыг төвлөрүүлэн харуулах юм. Орон сууцны үзүүлбэрийн талбайг анх удаа шинээр байгуулж, ухаалаг амьдрал, ухаалаг ложистик хийгээд агуулахын тоног төхөөрөмж, дижитал үйлдвэр хийгээд ухаалаг үйлдвэрлэлийн шугамыг үргэлжлэн бий болгож, салхины эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч болон бусад шинэ эрчим хүчний бүтээгдэхүүн, ухаалаг аялал жуулчлалтай холбоотой технологийн бүтээгдэхүүн гэх мэт шинээр гарч ирж буй салбаруудтай холбоотой сэдвүүдээр тусгай хэсгүүдийг бий болгох юм.

Үзэсгэлэнгийн ахуй талбайн үйлчилгээний хувьд энэ удаа нь 100 өөртөө үзүүлэх үйлчилгээний гэрчилгээний машин байрлуулж, гэрчилгээ хялбархан авах үр ашгийг сайжруулах болно. Үүний зэрэгцээ хүмүүс, тээврийн хэрэгслүүдэд чиглүүлэн төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үзэсгэлэнгийн танхимын үйлчилгээг сайжруулахын тулд “Зам шугам хайх”, онлайн такси зэрэг чадавхтай апп-ыг ажиллуулна. Үзэсгэлэнгийн танхимд хоол хүнсний газрын тоо 78 болон нэмэгдэж, код уншин хоол хүнс захиалах, хүргэх үйлчилгээтэй.

Үзэсгэлэнгийн үеэр Гуанжүө хот нь гийчин зочдод ямар шинэ туршлага авчрах вэ?

Гуанжүө хотын Худалдааны яамны дарга Вэй Минь:

- Хятадын импорт, экспортын үзэсгэлэн нь түүхэн дэх анхны хотын хүнсний соёлын үйл ажиллагаа - “амтат хүнсний наадам”-г зохион байгуулна гэж хэлэв.

Гуандүн муж бол Өмнөд Хятадын хоолны гол төлөөлөгч юм. Энэ нутгийнхан хоолны амт үнэр, амтлагчийг маш сайн сонгож чаддаг. Лянхуа цэцгийн навчинд боох, шавар вааранд битүү жигнэх гээд эх байгалынхаа гаралтай сав суулга их хэрэглэдэг болохоор эндхийн хоолны амт үнэр өвөрмөц. Энэ нутгийн хоол байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой болохоор амт нь хүртэл гайхамшигтай.

- Үзэсгэлэнгийн танхимын гадна бид худалдааг хооронд нь холбох 70 гаруй үйл ажиллагаа  зохион байгуулж, худалдаачдыг Гуанжөү дахь 500 гаруй худалдааны зах зээл, бараа бүтээгдэхүүний бүс рүү урьж, нэхмэл, арьсны цехүүд, гоо сайхны газраар сонирхуулах болно гэж Гуанжүө хотын Худалдааны яамны дарга Вэй Минь хэлэв.

Вэй Минь мөн:

- Энэ удаагийн үзэсгэлэн нь ногоон байгууламж, ухаалаг, дижитал  талууд дээр төвлөрч, гадаад худалдааны шинэ эрч хүчийг хөгжүүлэхэд туслах болно гэж танилцууллаа.

- Энэ удаагийн үзэсгэлэн нь ногоон, бага нүүрстөрөгчийн сэдвийг багтаасан 1000 гаруй худалдааны сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулан, илүү ногоон, нүүрсхүчлийн бага үйлдвэрүүдэд арилжаа хийх боломж олгох бөгөөд мөн ногоон, бага нүүрстөрөгчийн өөрчлөлтийг хийхэд аж ахуйн нэгжүүдэд лавлах материалаар хангана. Энэ удаагийн үзэсгэлэн нь худалдаа үйлчилгээний үзэсгэлэнгийн бүсийг нэгтгэн, сайжруулж, хил дамнасан электрон худалдааны төлбөр төлөх, логистик зэрэг 30 гаруй дижитал үйлчилгээ үзүүлэгчдийг оролцуулж, гадаад худалдааны байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, дижитал өөрчлөлт хийхэд боломжийг олгосон юм гэж Вэй Минь хэлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл