solongonews
Хятад, Монгол, Оросын Соёл аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийн форум боллоо
2024-08-16 18:10
Хятад, Монгол, Оросын Соёл аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийн форум боллоо.

   Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулганы хүрээн дэх Соёл аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийн форум 08 дугаар сарын 16-ны үдээс хойш Бугат хотын Шангрила зочид буудалд болж өнгөрлөө.

  Форумын үеэр ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхимын 1-р зэрэглэлийн зааварлагч  Вэй Хун үг хэлж,  ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхимын 2-р зэрэглэлийн зааварлагч Жан Яньрү, ӨМӨЗО-ы Санхүү эдийн засгийн их сургуулийн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хамтын инновацын төвийн судлаач Ли Рүйфэн, ОХУ-ын Эрхүү мужийн Аялал жуулчлалын газрын дарга Евгения Найденова, Монгол Улсын Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Б.Ууганбаяр зэрэг Хятад, Монгол, Орос гурван орноос хүрэлцэн ирсэн бусад 15 төлөөлөгчид илтгэл тавьсан байна.

Зохиогч: С.УРЬХАН, Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл