Хятад улс Тяньпин-3 хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2024-10-22 10:25
Хятад улс Тяньпин-3 хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.
Өнөөдөр буюу 10-р сарын 22-ны өдрийн 08 цаг 10 минутад Хятад улс Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвд "Чанжэн 6" зөөгч пуужинг ашиглан Тяньпин-3 хиймэл дагуулыг урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай хөөргөж, хөөргөх ажиллагаа амжилттай болсон байна.

Тяньпин-3 хиймэл дагуулыг голчлон газрын радарын тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, RCS хэмжилтэд ашигладаг бөгөөд газрын оптик төхөөрөмжийн дүрсний туршилт, бага тойрог зам дахь сансрын орчны хяналтын туршилтыг дэмжихэд үйлчилгээ үзүүлдэг юм.
Зохиогч: ЛИ ГҮӨЛИ,ЛИ ЧЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
