БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5 дугаар сарын 6-ны өдөр Фридрих Мэрцэд цахилгаан илгээж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлераар сонгогдсонд баяр хүргэлээ.
Ши Жиньпин "Хятад, Герман хоёр орон бол иж бүрэн стратегийн түншүүд. Дипломат харилцаа тогтоосон 53 жилийн турш харилцан хүндэтгэн, итгэлцэлд тулгуурлан, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай, хамтдаа хөгжин дэвшсэн найдвартай түншүүд болсон. Энэ харилцаа нь өндөр түвшний хамтын ажиллагаагаар улам батжиж байна" гэсэн бөгөөд өнөөдрийн дэлхий ертөнцөд дангааршил, ивээх үзэл солбицож байгаа ч энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожих нь хөгжлийн зөв чиг хандлага хэвээр байгааг онцлов.
Ши Жиньпин "дэлхийн хоёр дахь, гурав дахь том эдийн засагтай орнуудын хувьд Хятад, Герман хоёр орон шударга ёсыг баримтлан, харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сорилтыг хамтдаа даван туулж, ард түмнүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой" гэлээ.
Мөн тэрээр Хятад-Германы харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд канцлертай хамт улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Тухайн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян мөн баярын цахилгаан илгээж, Фридрих Мэрцийг Канцлераар сонгогдсонд баяр хүргэв. Тэрээр хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт үр өгөөжтэй хөгжиж, ирээдүй нь өөдрөг байгааг онцлон тэмдэглээд, хоёр тал тэгш эрх, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг хамтдаа сонгож, энэ харилцааг үргэлж хамгаалан бэхжүүлэх нь чухал гэдгийг хэлжээ.
Ли Чян мөн канцлертай сайн сайхан, ажил хэрэгч харилцаа тогтоож, ойлголцлыг нэмэгдүүлэн, Хятад-Германы хамтын ажиллагааг улам баяжуулж, Хятад-Европын хамтын ажиллагаанд эерэг хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
