solongonews
Хятад, Төв Азийн орнуудын гадаад харилцааны сайд нарын тав дахь уулзалт болов
2024-12-02 16:22
Хятад, Төв Азийн орнуудын гадаад харилцааны сайд нарын тав дахь уулзалт болов

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 12-р сарын 1-ний өдөр Чэндү хотод Хятад, Төв Азийн Гадаад харилцааны сайд нарын тав дахь уулзалтыг даргалав. Казахстаны ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Мурат Нуртлеу, Киргизийн Гадаад хэргийн сайд Жээнбек Кулубаев, Тажикистаны Гадаад хэргийн сайд Сирожиддин Мухриддин, Туркменистаны ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мередов Рашид, Узбекистаны Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар уулзалтад оролцов. 

Ван И хэлэхдээ, өнгөрсөн оны 5 дугаар сард Хятад, Төв Азийн орнуудын анхны дээд хэмжээний уулзалт Ши Ань хотод амжилттай болж, Хятад, Төв Азийн харилцааны хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. Хятад улс Төв Азийн орнуудтай хамтран Хятад, Төв Азийн хамтын ажиллагааг бүх талаар, тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Нэгд, төрийн тэргүүний удирдан чиглүүлэлтийг баримтлах. Хоёрт, хөгжлийг тэргүүлэх чиглэл болгохыг баримтлах. Гуравт, зовлон жаргалаа хуваалцах. Дөрөвт, үеэс үед найрамдалтай байх. Тавд, олон талт үзлийг баримтлах эдгээр болно гэв. 

Төв Азийн таван орны Гадаад харилцааны сайд нар Хятад улсын дэвшүүлсэн хамтын ажиллагааны олон санаачилгатай санал нэг байгаагаа тэмдэглэж, Хятад улстай гар нийлэн Төв Ази, Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл