









Тус яармагт 2000 гаруй аж ахуйн нэгж оффлайн байдлаар оролцсон бол 6000 гаруй аж ахуйн нэгж онлайн байдлаар үзэсгэлэнд оролцож, оффлайн үзэсгэлэнд нийт 100,000 гаруй мэргэжлийн зочдыг урьсан нь өнгөрсөн жилийнхээс 20 хувиас давжээ. Яармагийн үеэр 111 аж аухйн нэгж дижитал, оюунлаг, эмчилгээ эрүүл мэндийн зэрэг салбарт 219 төрлийн шинэ үр бүтээл гаргаж дэлгэн үзүүлсэн дотроос 110 төрөл нь анх удаа дэлгэгдэж буйгаараа онцлогтой. Тус яармаг нь Хятадын үйлчилгээний салбар болон хухдалдааны үйлчилгээний өндөр чанартай хөгжлийн тод дүр зураг болж байна. Мөн яармагийн үеэр ойролцоогоор 7 төрлийн 1000 шахам хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр тохиролцсон нь голчлон барилга, банк санхүү, худалдаа үйлчилгээ зэрэг салбарыг хамарсан байна. Олон Улсын хамтын ажиллагааны төслийн танилцуулах хурал зэргийг 56 зохион байгуулж, Хятад орон дэлхийн улс орнуудтай боломжоо хуваалцан, хамтдаа зөвлөлцөн хамтран ажиллаж, хамтдаа хөгжих идэвхтэй дууныг дамжуулсан байна.
