ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 5-р сарын 22-ны өдөр Дяо Юйтай төрийн зочид буудалдJPMorgan Chase группын дарга бөгөөд гүйцэтгэх захирал Жэйми Димонтой уулзав.
Хэ Лифэн хэлэхдээ, Саяхан болсон Хятад Америкийн эдийн засаг худалдааны хэлэлцээ ихээхэн ахиц дэвшил гаргаж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Хятад улс үндэсний нэгдмэл том зах зээлийг байгуулж, хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Энэ нь өндөр түвшний нээлтийг үргэлжлүүлэн өргөжүүлж, JPMorgan Chase групп зэрэг Америкийн компаниуд Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэв.
Жэйми ДимонАмерик, Хятадын эдийн засаг худалдааны хэлэлцээний үр дүнг нааштай үнэлж, тэрээр Хятадын хөрөнгийн зах зээлийг үргэлжлүүлэн хөгжүүлж, Хятадад бизнес эрхэлж буй үндэстэн дамнасан компаниуд болон Хятадын компаниудын гадаад дахь хөгжилд илүү сайн үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
