solongonews
Сөнидийн тал дахь жаргалтай амьдрал
2015-09-21 17:38
“Нам төрийн зөв бодлогын ачаар улсын олон төрлийн тусламжийг хүртэж, малчдын амьдрал үнэхээр сайхан болж байна. Түүнчлэн зам засаж, хашаа саравч байгуулан өгч, үйлдвэрлэл амьдрал баталгаатай болсны зэрэгцээ амьдралын нөхцөл ихээр сайжирсан шүү” хэмээн малчид сэтгэл догдлон ярьж байлаа.

Сөнид зүүн хошуу бол Өвөр Монголын үндэстний цөөнхийн хилийн 19 хошуу шяний нэг юм. Умард зүгтээ Монгол Улстай хиллэж, 316 километр хилээр нийлж, 7 сум суурин, 49 гацаатай 34 мянган хүн амтай хошуу болно. Үүнд монгол үндэстэн 62 хувийг эзэлдэг байна. 2014 онд Сөнид зүүн хошууны Намын хороо, Засгийн газар ӨЗО-ны “Арвыг хамруулах” төсөл болон Шилийнгол аймгийн “Эдийн засгийн хонгил”-ыг байгуулах нөхцөл боломжийг түшиглэн мал аж ахуйн оронд чинээлэг хотыг бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлж, малчин тариачны амьдралыг сайн сайхан болгохын төлөө ажилласан байна. Сөнид зүүн хошууны намын хороо тариалан мал аж ахуйн тамгын газрын эрхлэгч Алтанхуяг: - 2014 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эдийн засгийн танхимаас мөн хошууг өнгө үзэмжтэй сайхан гацаа тосгоныг бүтээн байгуулах хошуугаар сонгож, чинээлэг нийгмийг дэмжин бий болгох арга замыг хайж, баялаг туршлага хуримтлуулсан байна. 2015 онд тус хошуу 370 мянган юаний хөрөнгө оруулахаар төлөвлөж, 23 гацаа тосгоныг голлон хөгжүүлсэн байна. Үүнээс жишээ үзүүлэх 11 гацаанаас стандарт гацаа 9, стандартад нийцсэн гацаа 3 байгаа бөгөөд “Арвыг хамруулах” төслийн 80 хувийг гүйцэтгэсэн байна хэмээн танилцуулав.

Сөнид зүүн хошууны Баян-Уул сумын Бaянтал гацааны ерөнхий нарийн бичгийн дарга Гэрэлмандах: - “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлснээр малчдын амьдралд маш их өөрчлөлт гарч, өндөр хүчдэлийн цахилгаан хэрэглэх болсон бөгөөд зам харилцаа муу байсан малчин айлын шинээр бүтээн байгуулсан сууринд одоо 2000W-3000W өндөр хүчдэлийн цахилгаан гаргах төхөөрөмж байрлуулж, телевиз, хөргөгчийг хэрэглэх боломжтой болсон байна гэв.

Энэ онд Сөнид зүүн хошуу “Арвыг хамруулах” төсөл болон мал аж ахуйн орны засмал замын бүтээн байгуулалтын төслийг харилцан уялдуулж, хошууны 5 гацааны 182.7 километр засмал замыг бүтээн байгуулахын зэрэгцээ 35 гацааны 68 километр гудамж талбайг засан шинэчилсэн байна. Үүнд, 77.97 сая юаний хөрөнгө оруулсан бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гол төслийн ажиллагаа дуусах юм. Тус хошуу мөн 11 жишээ үзүүлэх гацаа байгуулсан бөгөөд засаж өөрчлөхөд төвөгтэй 3 гацааг стандартад нийцсэн гацаа болгон бүтээн байгуулсан байна.

Жаргалтай сайхан амьдралыг эдлэв. Малчид шинэ орон сууцтай болж, аюулгүй унд хэрэглэж, өрх болгоны үүдээр засмал зам дурайсаар...

Шинэ байшиндаа оров

Өрх болгонд нарны энергийн хавтан

Малчин Тогоо ундын усаа авч

Бүтээн байгуулж буй Сөнид зүүн хошууын Баян-Уул сумын Баянтал гацааны албан газар

Сөнид зүүн хошууын Баяннуур балгасны Хөхнуур гацааны малчин Баатар интернетээр ярилцана

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл