solongonews
Дундад улсын банк санхүүгийн зах зээл улам тогтвортой болно
2015-09-06 16:06
Дундад улсын Ардын банкны албаны сайтын энэ сарын 5-нд мэдээлснээр, 5-нд Ардын банкны захирал Жөү Сяочуань Их хорийн бүлгийн сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчийн хуралд хэлэхдээ, юанийн ам.доллартой харьцах ханш тогтвортой болж, биржийн зохицуулалт ч хангалттай болсон тул банк санхүүгийн зах зээл улам тогтвортой болох шинжтэй байна гэжээ.

Их хорийн бүлгийн сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчийн хурлын үеэр

Жөү Сяочуань 9 дүгээр сарын 4, 5-ны өдөр Туркийн Анкарад болсон Их хорийн бүлгийн сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчийн хуралд оролцон сүүлийн үеийн Дундад улсын банк санхүүгийн зах зээлийн байдлыг танилцуулж хэлэхдээ: - Энэ оны 6 дугаар сараас өмнө Дундад улсын биржийн захад хөөсрөлт тасралтгүй нэмэгдэж, 3-6 сарын хугацаанд Шанхайн биржийн захын үзүүлэлт 70 хувиар нэмэгджээ. Энэхүү явцад хөрөнгө оруулалтын хөшүүргийн хэмжээ түргэн нэмэгдсэн зэрэг асуудал илэрхий болж, далд эрсдэл оршиж байлаа. 6 дугаар сараас хойш Дундад улсын биржийн захад гурав удаагийн зохицуулалт хийсэнд эхний хоёр удаагийнх нь олон улсад нөлөөлсөнгүй. 8 дугаар сарын сүүлчээр болсон зохицуулалт олон улсын шинж чанартай зарим нөлөө үзүүлжээ. Системийн чанартай эрсдэл гарахаас зайлсхийхийн төлөө Дундад улсын засгийн газар бодлого, арга хэмжээ авсан байна. Биржийн захад зохицуулалт хийснээр хөшүүргийн хэмжээ буурч бодит эдийн засагт илэрхий нөлөө үзүүлсэнгүй гэжээ.

Дундад улсын Ардын банкны захирал Жөү Сяочуань

Юанийн ханшийн талаар Жөү Сяочуань хэлэхдээ, банк санхүүгийн зах зээлийн нөлөөгөөр Ардын банк 8 дугаар сарын 11-нд юанийн ханшийн бүрэлдэх механизмд өөрчлөлт оруулж, зах зээлийн шийдэх эрч хүчийг нэмэгдүүлсэн байна. Энэ бол юанийн ханшид зах зээлжих өөрчлөлт оруулсан чухал алхам юм гэжээ.

Жөү Сяочуань хэлэхдээ, одоо юанийн ам.доллартой харьцах ханш үндсэндээ тогтвортой болж, биржийн зохицуулалт хангалтай болж, банк санхүүгийн зах зээл улам тогтвортой болох болно гэжээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл