Элсний уран баримлын наадам дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг юм. Гэвч элсээр бүтээн байгуулсан зочид буудалтай танилцъя гэвэл Нидерланд улс л таны энэ шаардлага хүслийг хангаж чадах болно. Нидерланд улс дэлхийн хамгийн анхны түр зуурын элсэн зочид буудлыг бүтээн байгуулсан байна.
Энэхүү буудлын ханыг нь элсээр барьж, өрөөний тавилга нь харин бусад буудлаас ялгагдах зүйлгүй байжээ. Өрөөнд цонх, цахилгаан хэрэгсэл, цэнгэг ус, интернет холбоо, ор болон угаалгын өрөө бүрэн байдаг гэнэ. Инженерийн ажилчид энэ түр зуурын зочид буудлыг барихад 4 сарын хугацаа зарцуулсан байна.
Өрөөний төлбөр нь өдөрт 150 евро, өглөөний цайны мөнгийг ч багтсан байна. Одоогоор Нидерландын Oss болон Sneek хоёр газарт элсэн буудал байгаа бөгөөд буудал болгон ганцхан өрөөтэй юм гэнэ. Sneekд байгаа элсэн өрөө нь үнэндээ 30 м өндөр 80 тонн элс зарцуулсан элсэн байшин болно.
Нидерландын элсний уран баримлын наадам нь 9 дүгээр сарын сүүлч болтол үргэлжлэх болно. Наадмын дараа энэхүү буудал ч нураагдах бөгөөд ирэх жил дахин барина гэж мэдээлсэн байна. Ирээдүйн хүмүүс мөн Англи, Герман зэрэг улс орнуудад элсэн зочид буудалд буух боломжтой аж. Эдгээр улс орнууд ийм зочид буудалд тун их сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

