solongonews
Дэлхийн утга зохиолын томоохон шагнал
2015-10-10 15:33
Дэлхийн утга зохиолын шагнал.

1. Nobel prize шагнал

    Тус шагнал нь бараг хүн бүхний мэддэг утга зохиолын шагнал. Шагналын тухай дүрэм тогтоолд бүх улсын утга зохиолын хүрээлэнгийн академич, их дээд сургуулийн утга зохиол болон хэлний профессор, өнгөрсөн жилийн “Nobel”-ын шагналтан зэрэг хүмүүс энэ жилийн “Nobel”-ын шагналд шүлэгч зохиолчийг танилцуулах эрхтэй байдаг.

  2. The pulitzer prizes 

    Тус шагнал нь 1917 оноос эхэлж, жил бүрийн 4 дүгээр сард тодруулдаг байна. Сонин нийтлэлийн болон утга зохиолын гэсэн хоёр төрөлд хуваадаг аж. Зохил бүтээлийн шагналд тууж, жүжиг, түүх, намтар, шүлэг, дуу хөгжмийн шагнал багтдаг байна.

3. Premio Miguelde Cervantes

   Тус шагналыг Испани хэлний утга зохиолын “Nobel”-ын шагнал хэмээн хүндэтгэн нэрлэдэг байна. Жил бүрийн 12 дугаар сард тодруулж, дараа жил нь Испани улсын ерөнхийлөгч өөрийн биеэрээ гардуулдаг аж. Тус шагнал 1975 оноос эхэлж, жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд Испани хэлний уран зохиолд гарамгай хувь нэмэр оруулсан Испани буюу Латин Америкийн Испани хэлтэй бүс нутгийн зохиолч шүлэгчдэд гардуулдаг шагнал болно.

4. Prix du Meilleur livre etranger

    Францын гадаад хэлний шилдэг туужийн шагнал юм. Уг шагналыг 1948 оноос эхлэн гардуулсан бөгөөд жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг аж. Франц хэлнээ орчуулагдсан гадаадын шилдэг туужид олгодог шагнал юм.

5. Le prix Goncourt

   Уг шагнал нь 1903 оноос эхэлж, мөн жил бүр зохион байгуулагдаж, хамгийн шилдэг Франц хэлний туужийг шалгаруулдаг. Энэхүү шагнал нь нэр нөлөө ихтэй бөгөөд Францын утга зохиолын томоохон баяр юм байна. Жил болгоны 12 дугаар сарын 21-нд шалгаруулалт явагддаг. Шилдэг роман, өгүүллэг, найраглал зэргийг шалгаруулахаас гадна шүлгийн шагнал, залуу зохиолчдын шагнал, туужсын зохиолын шагнал, намтрын шагнал зэрэг багтдаг аж.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл