ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 25-ны өдөр Люксембургийн Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд Беттелтэй уулзав.
Ван И хэлэхдээ, Люксембург бол Хятадын чухал түнш юм. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд Хятад, Люксембургийн хамтын ажиллагааны "амжилтын түүх" нь сөргөлдөөн биш харилцан яриа хэлэлцээ, хаалт биш нээлттэй байх, "тусгаарлах" биш харилцан уялдаа холбоо нь нийтлэг хөгжил дэвшлийг дэмжих, дэлхий дахины сорилт бэрхшээлүүдийг үр дүнтэй шийдвэрлэх зөв арга зам гэдгийг бүрэн дүүрэн харуулж байна. Ирэх жил Хятад болон Европын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Хятад болон Европ нь өрсөлдөгч биш, түнш бөгөөд Хятад, Европын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн тулд Люксембургтай хамтран ажиллахад бэлэн байна.
Беттел хэлэхдээ, Люксембург нэг Хятадын бодлогыг чанд баримталж, Хятадтай илүү ойр дотно хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд Хятад, Европ хоёрын нээлттэй, хамтран ажиллах үүд хаалга болоход бэлэн байна.
