solongonews
Хятадын өндөр технологийн аж үйлдвэрийн нэмүү өртөг 9.1 хувиар өсчээ
2024-12-13 10:52
Хятадын өндөр технологийн аж үйлдвэрийн нэмүү өртөг 9.1 хувиар өсчээ

Хятадын статистикийн мэдээллээс харахад, энэ оны эхний гурван улиралд Хятадын өндөр технологийн аж үйлдвэрийн нэмүү өртөг 9.1 хувиар өссөн байна. Ухаалаг дроны үйлдвэрлэл, авто машины ухаалаг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг тус тус 56.4 хувь, 30.7 хувиар өссөн байна. Мөн шинэ эрчим хүчний салбар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна.

Одоогийн байдлаар Хятад улсад нийт 14,600 мэргэжлийн болон тэргүүний аж ахуйн нэгж, 140 мянга гаруй жижиг дунд мэргэжлийн аж үйлдвэр, 600 мянга гаруй жижиг дунд технологи, инновацийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд орлогынхоо 7 хувийг судалгаанд зарцуулдаг байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл