
Дундадын Худалдааны яам болон Америкийн Вашингтон мужийн захиргаа хамтран зохион байгуулсан "Дундад, Америк мужийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны симпозиум буюу Дундадын муж болон Америкийн Вашингтон мужийн худалдаа хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны нэгдсэн ажлын хэсэг байгуулах ёслол" 9 дүгээр сарын 22-ны өдөр Америкийн Сиэтл хотод боллоо. Хоёр орны төв засгийн газар болон орон нутгийн захиргааны албаны хүмүүс, бизнесийн холбоо, зууч байгууллагын төлөөлөгчид мөн тэрчлэн аж үйлдвэр худалдааны зүтгэлтэн нийт 450 хүн симпозиумд оролцож, Дундад, Америкийн мужийн олон салбарын хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцсон байна.
Дундадын Худалдааны яамны олон улсын хэлэлцээний орлогч төлөөлөгч Жан Шянчэнь симпозиумын нээлтийн ёслол дээр хэлэхдээ: - Орон нутгийн хамтын ажиллагаа бол Дундад, Америк хоёр орны хамтын ажиллагааны хамгийн үндэс суурьтай, хамгийн ажил хэрэгч давхарга болох бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны үр дүн ард иргэдэд өгөөжөө өгөх хамгийн шууд хэлбэр болох юм гэжээ.
Дундадын Худалдааны яам болон Америкийн Вашингтон муж "Дундадын муж болон Америкийн Вашингтон мужийн худалдаа хөрөнгө оруулалтын нэгдсэн ажлын хэсгийн ойлголцлын меморандум"-д гарын үсэг зуржээ. Меморандумын дагуу, Лаонин, Шанхай, Хунань, Гуандүн, Сычуань, Шааньши зэрэг 6 муж Вашингтон мужтай тэргүүний аж үйлдвэр, сансар, хөдөө аж ахуй, цэвэр техник зэрэг салбарт худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөтгөх болно.
