12-ны өдөр Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр, 2023 онд эх газар болон Макаогийн хооронд хийсэн худалдааны хэмжээ 3 тэрбум 840 сая ам доллар болж, Макао эх оронтойгоо нэгдэхээс өмнөх үеийнхээс 4.3 дахин нэмэгджээ. 2024 оны 10-р сарын байдлаар, эх газар Макаогийн нийт 23.93 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг татан авсан бол эх газраас Макаод 14.19 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа, Макао эх орондоо нэгдсэн 25 жилийн турш, эх газар болон Макаогийн эдийн засаг худалдааны солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, түвшин улмаар дээшилж, салбаруудын хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаатай эдийн засаг, худалдааны салбарт хамтын ажиллагааны механизмыг бий болгож, “Нэн нягт эдийн засаг худалдааны харилцаа тогтоох тухай хэлэлцээр” болон түүний цуврал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар дамжуулан эх газар Макаотой бараа бүтээгдэхүүний худалдааг чөлөөтэй болгох, үйлчилгээний худалдааг либералчлах асуудлыг үндсэндээ хэрэгжүүлсэн гэжээ.
