solongonews
Есөн сартай хүүхэд шиг харагддаг Бразил бүсгүй
2015-09-21 11:13
Насаараа нялх хэвээрэй байна гэдэг эцэг эхдээ ч, хүүхдэд ч хэцүү байдаг байх даа.

Мария Аудете охин 31 натай ч бие бялдрын хувьд яг л есөн сартай хүүхэд шиг харагддаг. Ерөөсөө л нялх хүүхэд л дээ. Учир нь охин ярьж чаддаггүй, явж чаддаггүй, хүний ярьж буйг гайхан сонсдог.

Эмч нар охиныг бамбай булчирхайн дааврын дутагдалтай хэмээн  оношлосон байна. Эмчлүүлвэл үр дүнтэй байна гэдэг т ч эмч нар итгэдэг. Гэвч түүний эцэг эхэд хөрөнгө мөнгө байсангүй. Тиймээс охиныг 28 настайд тэд эмчид хандаж тусламж хүссэн байна. Эмч нар охиныг хэзээ нэгэн цагт явж, өөрөө хоолоо идэж, ярьж чадна гэдэгт итгэдэг.  Гэвч одоогоор ямар ч өөрчлөлт гараагүй л байна.

Охины ээж 13  жилийн өмнө нас баржээ. Тиймээс түүний эцэг өөр хүнтэй гэрлэсэн байна. Аз болж түүний шинэ эхнэр охинд сайнаар ханддаг бөгөөд энэ тухайгаа “бурхан надад энэ хүүхдийг хайрлаж, харж хамгаалуулахаар илгээсэн байх” хэмээн ярьдаг гэнэ.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : www.mglnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл