Энэ оны 1-7 дугаар сарын хугацаанд бүх хотын экспорт импортын арилжааны нийт хэмжээ 1.663 тэрбум ам.долларт хүрч, Өвөр Монголын хэмжээнд тэргүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 17.9 хувиар нэмэгдэв.
Эхний 7 сард тус хотын экспортолсон бараа бүтээгдэхүүний 603 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 139.3 хувиар нэмэгдэж, нийт хэмжээ ба өсөлтийн хурдаар Өвөр Монголын хэмжээнд хоёрдугаарт жагсав. Экспортолсон бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийн хувьд, хуванцар бүтээгдэхүүн, гутлын төрөл, тосго хавтангийн зүйл, цементийн төрөл, шинэ соргог хүнсний ногоогоор голлосон байна.
Он гарснаас хойш Хөлөнбуйр хотын импортолсон арилжааны өсөлтийн хурд буурах байдалтай болж, эхний 7 сард бүх хотын гадаадаас импортолсон арилжааны нийт хэмжээ 1.060 тэрбум ам.долларт хүрч, хэдийгээр нийт хэмжээгээр Өвөр Монголын хэмжээнд тэргүүлсэн боловч, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар буурчээ.
