Хятад улсын дэд дарга Хань Жэн 05-р сарын 06-ны өдөр Бээжин хотноо болсон Хятад, Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, үг хэллээ.

Хань Жэн“Хятад, Европын хооронд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш солилцоо, яриа хэлэлцээ улам нягт болж, ашиг сонирхлын уялдаа холбоо тасралтгүй гүнзгийрч, хамтын ажиллагааны цар хүрээ, түвшин эрс нэмэгдэж, хоёр тал амжилтад хүрсэн төдийгүй дэлхий дахинд үр өгөөжөө өгсөн юм.Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзлээ баримталж, ерөнхий чиг хандлагыг үнэн зөвөөр ойлгож, түншлэлийн байр суурийг баримталж, харилцан хүндэтгэж, нээлттэй хамтын ажиллагааг ахиулж, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулсан явдал юм.Хоёр тал НҮБ-тай олон талт үзэл, олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам,Дэлхийн худалдааны байгууллагаар гол цөм болгосон олон талт худалдааны тогтолцоог хамтаар хамгаалж,Хятад, Европын холбооны ирэх 50 жилийн харилцааг хамтдаа нээж,дэлхийн энх тайван, тогтвортой байдал,хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулах болно”.
ЕХ-ны тал“Дипломат харилцаа тогтоосон 50 жилийн хугацаанд хоёр тал асар их ахиц дэвшил гаргаж, Европын холбоо, Хятадын харилцаа дэлхийн хамгийн ойр дотно харилцааны нэг болсон.Хоёр тал Европын холбоо, Хятадын харилцааны 50 жилийн хөгжлийн туршлага, сургамжийг дүгнэж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ирэх 50 жилд хоёр талын харилцааг илүү сайн хөгжүүлэх бат бөх суурийг тавьж, дэлхий дахинд тогтвортой байдлыг бий болгохын тулд хичээн ажиллана”гэжээ.
