
Хэбэй мужийн Шыжяжуан урлагийн музейн барилгын талбайд ажилчид барилгын ажлыг эрчимжүүлж байна
Гэрэл зургийг: ЖАН ШЯОФЭН (Ардын хараа)

Жянсү мужийн Наньтун хотын Тунжөү дүүргийн Чуаньжян балгасны шуудан зөөгчид хүргэх буухиа илгээмжийг ангилж байна
Гэрэл зургийг: ЖАЙ ХҮЙЮУН (Ардын хараа)

Хятадын төмөр замын Жэнжөүгийн товчооны Шиньшян гүүрний хэсгийн ажилчид төмөр замын эргэлтийн тоног төхөөрөмжийг шалгаж, засварлаж байна.
Гэрэл зургийг: ВАН ВЭН (Ардын хараа)

Аньхуй мужийн Чужөү хотын Жулун балгасны 220 кВ цахилгаан дамжуулах төслийн талбайд ажилчид өндөрт цамхаг угсарч байна.
Гэрэл зургийг: СУН ВЭЙШИН (Ардын хараа)
Шуурхай хүргэлтийн станцаас атомын цахилгаан станцын цех хүртэл, баруун хойд Сычуаны өндөрлөгөөс Дагангийн газрын тосны орд хүртэл, далайн төвшнөөс арван мянган метрийн өндрөөс цахилгаан моторын үйлдвэр хүртэл... хичээл зүтгэл бүхэн сайн сайхныг бүтээж байдаг. Тоо томшгүй эгэл жирийн ажилчид үлгэр жишээ болох тэмүүлэлдээ хөтлөгдөн, эрч хүч дүүрэн ажиллаж, итгэл зоригоор эрчлэгдэн, мэргэжлийн салбартаа гавшгайлж, шилдэг амжилт олон “Хөдөлмөр хүнийг гомдоохгүй, хөдөлмөр бол хамгийн яруу алдартай гэдгийг тодхон харуулсан юм.
Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн гол баатар бол ажилчид юм.
Хүсэл тэмүүллийг "Эрч хүч"-ээр бадраах
Өглөө эртийн гудамж, шөнө оройн гудамжны гэрэлд үй олон хөдөлмөрчдийн яруу алдарт ул мөр тодхон үлдсэн байдаг. Ли Тао ч салхи борооны дундуур иймэрхүү замналыг туулсан байдаг.
Ли Тао гэр бүлийн шалтгаанаас болж нутагтаа буцаж ирээд шуудан зөөгч хийж, улмаар Ганьсу мужийн Луннань хотын Шүньтун Экспресс ХК-ийн маркетингийн менежер болтлоо өсөн дэвжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд олон сая буухиа илгээмж хүргэж, хэдэн зуун мянган км замыг туулж, хэрэглэгчид ямар ч гомдол мэдүүлээгүй, аюулгүй байдлын хувьд нэг ч удаа алдаа мадаг гаргаагүй юм.
1990-ээд онд төрсөн энэ залуу, өөрийнхөө эдгээр амжилтын нууц нь илгээмж бүрийг нягт нямбай хүргэж үйлчилсэнд бий гэж гэж хэлэв.
Хүргэлтийн маршруттай танилцахын тулд тэрээр үйлчилж байсан гудамжууд, оршин суугчдын хороолол болгоноор аялдаг байсан. Мөн хүргэлтийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд ачих арга, хүргэх замыг тодорхойлж хүргэх хэрэгцээ, онцгой нөхцөл байдалд дүн шинжилгээ хийдэг байсан юм гэжээ.
Элсэлтийн босго дор, хэрэв та гүйж чадвал энэ ажлыг хийж чадна гэж зарим хүн боддог байх. Ихэнх хүмүүс шуудан хүргэх нь техникийн ур чадвар шаарддаггүй ажил юм гэж үздэг. Хэрэг дээрээ энэ бол тийм ч амархан ажил биш юм. Гэсэн хэдий ч Ли Тао шаргуу хөдөлмөр хичээл зүтгэлээрээ хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Эрч хүч эгзэгтэй мөчид асуудлыг шийдвэрлэх түлхүүр болдог.
Би Наний тухай ярихад хүмүүс түүнийг "Хятадын иргэний агаарын тээврийн жишээч багийн" ахлах үйлчлэгч гэдгээр нь сайн мэддэг. 2018 оны 05-р сарын 14-нд Сычуань агаарын тээврийн 3U8633 дугаартай онгоцны салхины шил 10 мянган метрийн өндөрт гэнэт хагарсан юм. Эгзэгтэй мөчид Би Нань олон удаа анхааруулж, зорчигчдод хүчилтөрөгчөөр амьсгалахыг зааж, хүн бүр суудалдаа буцаж суухыг сануулж, тайван тогтуун байж, нисэх багийн бүрэлдэхүүнтэй хамтаар уг онгоцыг аюулгүй газардуулжээ.
Өдөр шөнөгүй давтан хийсэн аялал нь түүнд эгзэгтэй мөчүүдэд тайван байх чадвар хангасан юм. 17 жил ниссэн туршлагатай Би Нань 13 мянган цаг аюулгүй нислэг үйлдсэн байна. Тэрээр өөрийн багийг удирдан дотоодын болон олон улсын чиглэлд 10 гаруй анхны нислэг үйлдэж, газар хөдлөлтийн гамшгаас аврах, гадаадад нүүлгэн шилжүүлэх зэрэг яаралтай, хүнд, аюултай 150 гаруй нислэг үйлдэж байжээ.
Тэр удаагийн нислэгийн дараа Би Нань өөрийн туршлагаа багийн сэтгэцийн эрүүл мэндийн ажилтай хослуулж, сэтгэл зүйн 65 зөвлөхийг сургаж, 10 мянга шахам фронтын ажилчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байжээ.
Тэсвэр хатуужил хүмүүсийг амжилтад хүргэдэг
Өглөөний 6:30 цагт, гэрэл бүдэгхэн байлаа. 42 настай Фэн Мэнмэн ажлын улаан хувцас өмсөж, Тяньжин Дагангийн газрын тосны 2-р үйлдвэрийн 2-р талбай руу очиж, өнгөрсөн шөнийн газрын тос олборлох автомат станцын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шалгажээ.
18 жилийн өмнө тэрээр Даган газрын тосны ордод ус шахах насосны ажилчин, газрын тос олборлогчоор ажиллаж байснаасаа аажмаар үйлдвэрлэл, шахах, ашиглалт, засвар үйлчилгээний 2-р бүлгийн ахлагч, Хятад Петролиумийн техникийн мэргэжилтэн болтлоо өсөн дэмжсэн байлаа.
Фэн Мэнмэн анх ажилд орохдоо сорилтыг давах сэтгэлтэй байсан тул газрын тосны талбайгаас хамгийн алслагдсан, удирдахад хамгийн хэцүү станцад ажилд орох санал тавьжээ.
Нэгэн өвөл тэрээр нефтийн цооногийг шалгаж байхдаа санамсаргүйгээр шуудуу руу ороход хөлдөж буй ус нь даавуун гутал руу нь цутгажээ. Тэрээр гараар эргүүл хийхгүйгээр өгөгдлийг автоматаар байршуулдаг бол үнэхээр сайхан да гэж боджээ. Компьютерийн мэргэжил эзэмшсэн тэрээр газрын тосны дижитал талбай барихаар шийджээ. Харин өнөөдөр Фэн Мэнмэний шинийг санаачлах тэр мөрөөдөл аль хэдийн биелсэн байлаа.
Фэн Мэнмэн хэлэхдээ,ямар ч бэрхшээл намайг шантрааж чадахгүй. мөн мөрөөдөлд хязгаар байдаггүй гэжээ.
Одоо Да Я Ваний цөмийн цахилгаан станцын материал солих, их засвар хийх цаг болжээ. Үдээс хойш ээлжээ дуусгасан Чяо Сүкай давхарлан өмссөн хамгаалалтын хувцсаа тайлахад дотуур хувцас нь аль хэдийн норсон байлаа.
CGN цөмийн эрчим хүчний компанийн Цөмийн түлшний үйлчилгээний хэлтэст ажилладаг Чяо Сүкай 30 гаруй жил фронтын шугамд ажиллаж байна. Дагалдангаас цөмийн түлшний ашиглалтын мэргэжилтэн хүртэл түүний өсөлтийн замнал нь Хятадын цөмийн эрчим хүчний салбарын хөгжилтэй нягт холбоотой байсан юм.
Чадварлаг Чяо Сүкай "Хуучин уламжлал"-ыг халж шинэчлэхийг зорьдог байлаа. 2017 онд тэрээр "Цөмийн түлшний инновацийн студи" байгуулах ажлыг удирдан зохион байгуулсан мөртөө тэндээс олон шинэ бүтээл бий болсон байна.
Чяо Сүкайгийн "Автомат хөнгөн буу" хүмүүсийн анхаарлыг их татдаг. Энэхүү бяцхан бүтээл нь тэдний ажлын үр ашгийг эрс дээшлүүлсэн юм. Одоогийн байдлаар Чяо Сүкайгийн баг шинжлэх ухааны 30 гаруй судалгааны төсөл хэрэгжүүлж, үндэсний 60 гаруй патент авчээ.
Уйгагүй хичээл зүтгэлээр мэргэжлийнхээ салбарыг шинэчилж шинэ амжилт олсон нь
Сычуань мужийн Аба төвд Чян үндэстний өөртөө засах жөүгийн Жиньчуань шяний Чиннин суурингийн Чиннин тосгоны өвгөн тариачин Чэнь Шихуны нэр алдар сүүлийн үед маш их түгсэн.
Энэ жил шалгарсан бүх Хятадын 1670 үлгэр жишээ ажилтнаас 72 настай Чэнь Шихун хамгийн өндөр настай байлаа. тэрээр залуудаа өндөрлөгт их хэмжээгээр тахиа үржүүлж, тосгоныхоо хүмүүсийг баяжуулахыг хүсдэг байжээ. Анхны туршилт нь бүтэлгүйтэж, дараа нь тэрээр уулнаас гарч, алдартай мэргэжилтэн багш нар дээр очиж, арга техник сурч, тоног төхөөрөмж хайв. 1994 онд тэрээр хоёр дахь удаагаа үржлийн ферм байгуулсан ч тэр жил бойжуулсан тахианы цурвага нь 50 хувьд хүрэхгүй хэвээр байв.
Зарим хүмүүс үүнийг "утгагүй, хачирхалтай уран зөгнөл" гэж хэлж байсан ч тэрээр шантаршгүй хичээл зүтгэлээр эцэстаа цурвагануудаа 80 хувьд хүртэл өсгөсөн. Улмаар Жиньчуань шянь цурвагануудаа бөөнөөр үржүүлж чадахгүй байсан түүхийг эцэслүүлжээ.
Тэрээр сүүлийн таван жилийн хугацаанд 15 мянга гаруй тахиа өсгөж, 250 мянга гаруй цурвага бойжуулж борлуулсан байна. Зөвхөн үүнээс л гэхэд Аба жөүгийн тосгоны иргэдийн тахианы фермийн орлого 8 сая гаруй юаниар нэмэгдсэн байна.
Түүний гар утас 24 цагийн турш асаалттай байдаг тул хэзээ ч техникийн зааварчилгаа өгөх боломжтой. тэрээр би тариачин хүн, би үргэлжлэн ажиллах ёстой гэжээ. Гайхамшигтай ур чадвар, төгс төгөлдөрийг эрэлхийлсэн олон тооны шилдэг хөдөлмөрчид амьдралын бүх давхаргын бат бөх үндэс суурь юм.
Гуань Тао Харбин хотын Цахилгаан Группийн Жиамуси Цахилгаан Мотор ХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэлтсийн угсрагчийн хувьд бараг 4 метрийн өндөртэй угсралтын төхөөрөмж рүү өдөр бүр тоогүй олон удаа авирч, буух шаардлагатай байдаг. Цахилгаан соронзон холхивчийг угсрах нь хэцүү ажил юм. Зөвхөн удирдлагын хэлхээнд 256 утас холбох терминал байдаг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь холбоход 1200 гаруй холбогч шаардлагатай. Хэрэв нэг нь буруу холбогдвол сэнс ажиллахгүй. Гуань Тао энэ хэцүү асуудлыг шийдэж чадсан мөртөө одоо тэрээр тоног төхөөрөмжид ойрхон байх үед холхивчийн дүнгэхэх чимээг сонсхын үед яг л эмчийн чагнуураар судасны лугшилтыг чагнаж байх шиг санагддаг. Тэр цахилгааны давтамжийн хэлбэлзлийг энэ мэт ялгаж чаддаг.
Гуань Тао хэлэхдээ, угсарна гэдэг нь маш нарийн чимхлүүр ажил. гагцхүү шаргуу хатуужилтай хичээл зүтгэлээр бид аюулгүй байдлыг хангаж чадна гэжээ.
