solongonews
Хятад улсын энэ он болон ирэх оны эдийн засгийн хөгжилтэй танилцъя
2024-12-13 17:34
Хятад улсын энэ он болон ирэх оны эдийн засгийн хөгжилтөй танилцая

ХКН-ын Төв хорооны Эдийн засгийн ажлын хурал 2024 оны 12-р сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Бээжин хотноо болж, өнөөгийн нөхцөл байдалд анализ хийж, ирэх оны эдийн засгийн хөгжлөө төлөвлөлөө.

2024 оны эдийн засгийн ажлын нөхцөл байдал

Эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой байж, хөгжлийн чанарыг дээшлүүлэхэд ахиц гарч, эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилтууд амжилттай биелэх гэж байна.

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин тогтвортой хөгжиж, нээлттэй байдал болон өөрчлөлтийн үйл явц улам гүнзгийрч, чухал салбаруудад эрсдэлийг үр дүнтэйгээр зохицуулж, амьжиргааны баталгаа дээшилж байна.

2023 оны 09-р сарын 26-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралд нэмэлт бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь олон нийтийн итгэлийг сэргээж, эдийн засгийг илт сэргээсэн байна.

Хятад улсын эдийн засгийн үндэс суурь нь тогтвортой, олон давуу талтай, уян хатан байдал болон хөгжлийн боломж асар их тул урт хугацааны хөгжлийн эерэг чиг хандлага өөрчлөгдөөгүй.

2025 оны эдийн засагт тавигдах ерөнхий шаардлага

2025 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, ажлын байрыг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг хязгаарлах, олон улсын төлбөрийн тэнцвэрийг хангах, орлогын өсөлт ба эдийн засгийн өсөлтийг нийцүүлэнэ.

Хөгжилд тогтвортойгоор ахиц гаргаж, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд шинэлэг арга барил, системчилсэн бодлого, хамтын ажиллагааг ашиглаж, макро удирдлагыг сайжруулана.

Таван талын ажлыг нэгдэлтэй төлөвлөнө

1. Зах зээл ба засгийн газар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлнэ.

2. Ханган нийлүүлэлт ба эрэлт хэрэгцээ хоорондын тэнцвэрийг хангаж, эдийн засгийн гинжин хэлхээг сайжруулна.

3. Эдийн засгийн шинэ хүчин чадал болон хуучин хүчин чадлыг шинэчлэхийг зохицуулж, орон нутгийн онцлогт зохицуулж шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлнэ.

4. Чанартай өсөлтийг бий болгох ба одоо байгаа нөөцийг үр дүнтэй ашиглахыг уялдуулна.

5. Чанарыг сайжруулах ба нийт хэмжээг нэмэгдүүлэхийн уялдаа холбоог хангана.

Бодлого төлөвлөлт

-Санхүүгийн илүү идэвхтэй бодлого хэрэгжүүлнэ.

-Төсвийн алдагдлын ДНБ-д харьцуулсан харьцааг нэмэгдүүлж, банк санхүүгийн бодлогын тууштай хэрэгжилтийг хангана.

-Төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлж, гол салбаруудын санхүүжилтийг баталгаажуулна.

-Урт хугацааны тусгай бонд гаргах замаар "хоёр шинэ" ба "хоёр чухал" төслүүдийг дэмжинэ.

-Орон нутгийн тусгай бондын гаргалт, ашиглалтыг нэмэгдүүлэнэ.

-Төсвийн зарцуулалтын бүтцийг оновчтой болгож, хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх; Амьжиргааны баталгаа, хэрэглээний өсөлт, ирээдүйн хөгжлийг дэмжихэд илүү анхаарана.

-Төрийн болон намын байгууллагууд хэмнэлттэй зарцуулалтын зарчмыг баримтлах.n  Мөнгөний зүй зохистой зөөлөн бодлого хэрэгжүүлнэ.

-Мөнгөний бодлогын хэрэгслүүд болон бүтцийн хүчин чадамжийг сайтар ашиглаж, зээлийн хүүг бууруулж, мөнгөний хангалттай хөрвөх чадварыг хангана.

-Юанийн ханшийг тогтвортой түвшинд хадгалана.

Макро эдийн засгийн хяналт ба санхүүгийн тогтвортой байдлын чиглэлээр Төв Банкны үүргийг өргөжүүлнэ.

 -“Бодлогын багц”-ыг хэрэгжүүлнэ.

Санхүү, валют, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутаг, худалдаа, байгаль орчны хамгаалалт зэрэг салбарын бодлогын уялдаа холбоог сайжруулана.

Эдийн засгийн болон эдийн засгийн бус бодлогын уялдааг сайжруулах замаар бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ.

2025 оны эдийн засгийн ажлын “Есөн зорилт”

1. Хэрэглээг идэвхжүүлж, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэн, дотоод эрэлтийг бүх талаар өргөжүүлнэ.

2. Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжлийг дайчилж, орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгоно.

3. Эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг ахиулж, гол бодлогуудыг бодитоор хэрэгжүүлнэ.

4. Өндөр түвшний гадаад нээлттэй байдлыг нэмэгдүүлнэ.

 5. Гол чухал салбар дахь эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

6. Хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх ба шинэ үеийн хотжилтыг дэмжинэ.

7. Бүс нутгийн стратегийг хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжлийн идэвхжилийг нэмэгдүүлэнэ.

8. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг арилгах, ногоон өсөлтийг дэмжинэ.

9. Иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулах, ард түмний аз жаргалыг нэмэгдүүлнэ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл