Энэ сарын 18-ны үдээс хойш Жүннаньхайд Дундад улсын ерөнхий сайд Ли Кэчян Дундад, Францын эдийн засаг, санхүүгийн дээд хэмжээний 3-р уулзалтад оролцож байгаа Францын сангийн сайд Мичел Сапинийг хүлээн авч уулзав.
Ли Кэчян: - Саяхан би Францад айлчлахдаа Дундад, Францын найрамдлыг зузаатгах, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар Францын удирдагчидтай санал нэгдсэн юм. Дундад, Франц хоёр орон 3 дахь талын зах зээлийг хамтдаа нээхэд юуны түрүүнд хамтын сан байгуулах нь шинэ бүтээмж болох төдийгүй шинэ нээлт болох юм. Энэхүү хамтын ажиллагаа зах зээлийн нөөцийг идэвхжүүлж, олон нийтэд үлгэр жишээ үзүүлж, тус хамтын ажиллагаанд оролцогч талуудад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.
