We Wore What -ын хувийн стилист Danielle Bernstein, Harper's Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүний ганцхан Инстаграм пост гэхэд $15,000 үнэтэй байдаг гэжээ. Өөрийн брэнд болон бүтээгдэхүүнээ Danielle -ын 1 сая гаруй дагагчдад хүргэхийн тулд брэндүүд түүнд их хэмжээний мөнгийг, өндөр шаардлагын хамт санал болгодог байна.

Harper's Bazaar сэтгүүлээс хийсэн судалгаагаар брэндүүд жилдээ 1 тэр бум долларыг төлбөртэй Инстаграм постуудад зарцуулдаг бөгөөд хэдэн дагагчтай байхаас шалтгаалан ханшийг тогтдог. Хэрэв та хэдэн зуугаас хэдэн мянган дагагчтай бол $500 - $5000, хэрэв 1 саяаас 6 сая хүртэл дагагчтай бол пост бүрээс $20,000 - $100,000 ашиг олох боломжтой.
Danielle блог хөтлөх болон төлбөртэй Инстаграм постуудаас нийт олсон орлогынхоо дүнг нууцалсан боловч "Би 22 насандаа төсөөлж байгаагүй хэмжээний орлогыг бий болгож байгаа. Би өөрийн хэрэгцээт бүх зардлыг төлөөд зогсохгүй хадгаламж үүсгэсэн. Мөн боломжтой гэж үзсэн зүйлдээ хөрөнгө оруулалт хийдэг. Өдөр бүр суралцаж байгаа учир аль болох зөв шийдвэрүүдийг гаргахыг хичээж байна." гэжээ.

Тэрээр бусад фэйшн блоггеруудын адил өөрийн өмсөж буй өдөр тутмын хувцаснуудаа маш энгийн байдлаар постлодог бөгөөд ямар өнгө, загвар, шийдлийг ямар аксесуартай хослуулах вэ г.м зөвлөмжүүдийг өгөхөөс гадна хаанаас худалдан авах боломжтойг бичдэг байна.
Түүний дагагчдын мэдэхгүй нэгэн нууц бол түүнтэй хамтарч буй брэндүүд хамгийн багадаа 7 хоногийн турш өрсөлдөгч брэндүүдийн бүтээгдэхүүнтэй пост оруулахгүй байх шаардлагыг тавьдаг байна.
Инстаграм биснесийн хөгжил ямар хурдацтай байгааг та бүхэн дээрх жишээнээс ойлгосон байх. Хэрэв та ухаалаг гар утастай бол, хэрэв та сайн контент бэлдэх чадвартай бол танд ч гэсэн энэ боломж бүрэн нээлттэй юм шүү.
Инстаграмын шилдэг фэйшн блоггерууд:
1. Chiara Ferragni (@chiaraferragni) 3.5 сая дагагчтай

2. Aimee Song (@songofstyle) 2 сая дагагчтай

3. Julie Sariñana (@sincerelyjules) 2 сая дагагчтай

4. Jessica Stein (@tuulavintage) 1.5 сая дагагчтай

5. Nicole Warne (@garypeppergirl) 1.1 сая дагагчтай

