solongonews
16 настай сургуулийн сурагч
2015-09-21 16:16
Зара Харсторн охин 16 настай. Гэсэн хэдий ч ховор төрлийн генийн өвчнөөс болоод зовж, шаналж явна.

Өвчний хажуугаар хүүхдүүдийн доог тохуу хийхийг тэвчинэ гэдэг хэцүү. Тэр ч бүү хэл бэлгийн дарамт ч ирж байсан удаатай гэнэ.  Түүнийг харсан хэн ч болов 60 настай л гэж хэлнэ.

Гоо сайхны эмч нар түүнд нүүрний арьс татах хагалгаа хийжээ. Үүнээс хойш охин өөртөө жаахан ч болов итгэлтэй болсон байна. Охины ээжийн арьс бас их үрчийжээ. Тиймээс охин энэ өвчин удам дамжиж ирсэн гэдэгт итгэдэг

Ээж эгчийн хамт.

Америкийн нэгэн мэс засалч Зара  охины тухай сонсоод холбоо барьсан байна. Охинд үнэ төлбөргүй гоо сайхны хагалгаа хийж өгье хэмээн санал болгожээ. Энэ нь тэдний амьдралд эрс шинэчлэлтийг авчирсан байна. Хагалгаанаас хойш охины сэтгэл санаа сэргэж цаашдаа коллежид дэвшин суралцах талаараа бодож, бэлтгэж эхэлсэн байна. Тэр ч бүү хэл найз залуутай болсон гэнэ. Түүний найз залуу Рики 22 настай. Түүнтэй гурван сарын өмнө найз охин нь танилцуулжээ.

Нүдэндээ байнгын нулимстай явдаг охин ийнхүү гэрэлтэж эхэллээ.

Зара бага насныхаа тухай ингэж хуучлажээ.

Түүнийг сургууль руугаа явахаар автобусан суухад хүүхдийн билет авлаа гэж байнга буруутгаж автобуснаас буухыг шаарддаг байжээ. Тэрээр 12 настайдаа яг л 40-тэй хүүхэн шиг харагддаг байсан гэнэ. Тэр ч бүү хэл 17 настай эгчтэйгээ хамт явахад ээж нь гэж андуурдаг байжээ.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : www.mglnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл