solongonews
+18 Б.Долгорсүрэн: Сард нэг удаа бэлгийн харилцаанд ордог залуу хосууд байна. Энэ бол гэр бүл салалтын нэг шалтгаан
2015-12-28 18:21
-Надад ихэвчлэн эрэгтэй хүн ханддаг. Хандаж байсан эрчүүд дунд асуулга явуулахад бэлгийн харилцааны асуудлаас болж гэр бүлээсээ салсан гэсэн эрчүүд олон байна.

Бэлгийн сулрал, хөрөлт, сексийн таарамжгүй байдал, сексийн эмгэг гээд залуусын нандин харилцаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд ан цав үүсгээд байгаа эдгээр шалтгаан чухам юунаас болж бий болдог, эндээс хэрхэн гарах талаар клиник сэтгэл зүйчтэй ярилцлаа. Ингээд “Монголжингоо” нь “Гарьд манлай” эмнэлгийн клиник сэтгэл зүйчтэй таны нууцлаг, нандин сэдвийн талаар яриа өрнүүлснээ хүргэж байна.  

-Сүүлийн жилүүдэд энэ талаар хүмүүс их нээлттэй ярилцдаг болж. Танд хүмүүс хэр их хандаж байна. Ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна?

-Хүмүүс их нээлттэй болсон. Гэр бүлээрээ, найз залуу, охинтойгоо ирж бэрхшээл, асуудлаа ярилцаж байна. Насны хувьд ч гэсэн янз янзын хүмүүс ирж байна. Ихэвчлэн залуус их ирдэг. Тэдний ихэнх нь бэлгийн харилцаанд гарч байгаа таагүй өөрчлөлт, бэлгийн сулрал, эмгэг, бэлгийн харилцаан дахь халуун дулаан дотно байдлаа алдаж байгаа, хөвч таслуулах, эрхтнээ томруулах асуудлаар хандаж байна.

-Эрэгтэй, эмэгтэй хүн өөрт нь ямар өөрчлөлт, шинжүүд илэрвэл бэлгийн эмгэгтэй болж байна гэсэн үг вэ?

-Сексийн эмгэг эрэгтэй хүнд хурдан дур тавих, бэлэг эрхтэн босохгүй байх, эмэгтэй хүнд сексийн хүсэлгүй болох, бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх, авахыг хүссэн таашаалаа авахгүй байх нь сексийн эмгэг болдог.

-Бэлгийн эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн түрүүлж хоорондын харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Бие биетэйгээ сайн ярилцах нь чухал. Хосуудын дотно байдал бэлгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хосууд үерхэж байхдаа, хуримаа хийсэн, нэг гэрт орсны эхний жилүүдэд нэг нэгэндээ халамжтай, анхаарлаа хандуулдаг байснаа ажлын ачаалал, нийгмийн бухимдал, стрессээс болж нэг нэгэндээ цаг гаргахгүй байх, ярилцаж ойлголцохгүй, хөндийрөх байдал үүсч эхэлдэг. Үүнээс болж бэлгийн харилцаанд асуудал үүсч тэр нь эмгэг болдог. Ийм үед нэг нэгэндээ илүү халамж тавих, анхаарал хандуулах, өмнөх халуун дотно байдлаа сэргээх, сайн унтаж амрах, эрүүл хоололтод анхаарах хэрэгтэй. Тэгвэл үүнээс урьдчилж сэргийлж чадна.

-Сүүлийн үед бэлгийн сулрал залуужиж байна гэх юм. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Хэтэрхий хурдан дур тавьж байна, найз бүсгүйдээ хүссэн таашаалыг нь өгч чадахгүй байна гэсэн асуудлаар залуус их хандаж байгаа. Үүний гол шалтгаан нөгөө л нийгэмд газар авсан стресс. Хандаж байгаа залуус ихэвчлэн сэтгэл зүйн болон биеийн стресстэй байдаг. Стресс үүсэх үед хүний биед хэд хэдэн даавар үүсдэг. Стрессийн даавар ихсэхээр эрэгтэй хүний бэлгийн дааврыг багасгах, үгүй болоход нөлөөлж сексийн дур хүслийг нь бууруулах, үр тогтоох чадварыг нь бууруулж байдаг. Үүнээс болж бэлгийн сулралтай болдог. Нөгөө талаар замбраагүй бэлгийн харилцаа, бэлгийн замын янз бүрийн халдварт өвчин залуусын бэлгийн сулралд нөлөөлж байна. Архи, тамхи хэрэглэдэггүй, дээрх шалтгаанаас ангид байж чадсан эрэгтэй хүн 70 хүртлээ бэлгийн харилцаанд орох чадвартай байдаг.

-Бэлгийн харилцаа гэр бүлийн халуун дулаан байдал, удаан оршин тогтноход хэр нөлөөлдөг вэ?

-Гэр бүл халуун дулаан уур амьсгалтай, удаан оршин тогтноход бэлгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс яагаад нууц амрагтай болоод байна, яагаад гэр бүлээс гадуур өөр амьдрал сонгоод байгаа нь нөгөө л бэлгийн харилцаанд асуудал үүссэн, сексийн таарамжгүй байдлаас болж байгаа юм. Үүнээс болж гэр бүл салах хүртэл асуудал үүсдэг. Ийм асуудлаар хандаж байгаа залуус ч цөөнгүй байна. Бэлгийн харилцаанд асуудал үүсэх тохиолдолд  эмэгтэйчүүдийн зүгээс наг алдаа ажиглагдаж байгаа. Монгол эмэгтэйчүүд ихэвчлэн ичимхий бүрэг, нээлттэй биш зан чанартай байдаг. Бэлгийн харилцааны үед би ямар байгаа бол, хэр харагдаж байгаа бол, нөхрийнхөө, найз залуугийнхаа хүссэн зүйлийг өгч чадаж байгаа болов уу зэрэг олон асуудлаар өөрийгөө хүрээлүүлснээс болж өөрийнхөө хүссэнийг авч чадахгүй, нөхөртөө хүссэн зүйлийг нь өгч чадахгүйд хүрдэг. Үүнээс болж үл ойлголцол үүсч, нөхөр нь өөр зүйл хайж эхэлдэг. Эрэгтэй хүний бэлгийн хүсэл эмэгтэй хүнийхээс хамаагүй өндөр байдаг. Байнга шинэ содон зүйл хүсэх, ойр ойрхон хүсэх гээд эмэгтэй хүнээс өөр байдаг. Эхнэр нь үүнийг бас сайн ойлгох хэрэгтэй.     

-Гэр бүл салалтад бэлгийн харилцаа хүчтэй нөлөөлж байгаа гэж ойлгож болох уу?

-Надад ихэвчлэн эрэгтэй хүн ханддаг. Хандаж байсан эрчүүд дунд асуулга явуулахад бэлгийн харилцааны асуудлаас болж гэр бүлээсээ салсан гэсэн эрчүүд олон байна.

-Сексийн таарамжгүй хос гэж байдаг уу?

-Хоорондоо нээлттэй, сайн ярилцдаг, нэг нэгнээ ойлгож хүндэлж байгаа тохиолдолд тараамжгүй хос гэж байхгүй.

-Эмэгтэйчүүдэд сексийн хөрөлт гэж яригддаг. Юунаас болж энэ байдал үүсдэг вэ. Сексийн хөрөлтийг яаж өөрөөсөө холдуулах вэ?  

-Сексийн хөрөлт гэж бэлгийн дур хүсэл багасч байгааг хэлж байгаа юм л даа. Эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй байх, секстэй холбоотой өмнөх таагүй дурсамжаа байн байн сөхөх, өөрөөр хэлбэл өмнө нь хүчиндүүлж байсан золгүй явдлыг санах дурсах, нөхрөө өөр эмэгтэйтэй бэлгийн харилцаа үүсгэж байсныг дурсах, ажлын хэт их ачаалал стресс, хүүхдүүдээ хараад гэртээ байгаа эмэгтэйчүүд хүүхдээ асрах дээр нь гэрийн дуусдаггүй ажлын ядаргаанаас болох гээд янз янзын зүйлээс болж эмэгтэй хүнд сексийн хөрөлт буюу бэлгийн харилцаанд орох дур хүсэл нь үгүй болдог.  Завгүй нийгэмд амьдарч байгаа болохоор аль болох өөртөө, гэр бүлдээ цаг гаргах, зөв хоололт, амралт бэлгийн харилцаанд их чухал. Их ажил ачааллаас бол гэр бүлийн үнэт зүйлсээ мартах, орхих, хойшоо тавснаас болж ийм асуудлууд үүсээд байгаа юм.  

- Бэлгийн харилцаанд орохгүй удаснаас болж эрэгтэй, эмэгтэй хүний биед үүсэх сөрөг зүйл байдаг уу?  

-Сэтгэл зүйн хувьд бол олон байгаа. Бие махбодь, эрүүл мэндийн хувьд ч асуудал үүсдэг. Бэлгийн харилцаанд орохгүй удвал эмэгтэй хүн уур уцаартай, тайван бус, зожигдуу болдог. Гармоны өөрчлөлтөөс болж нүүр, нуруун дээр юм гарна. Эрэгтэй хүн ч гэсэн уур бухимдлаа барьж дийлэхгүй байх, ганцаардмал болдог. Ийм асуудлаар олон хүн хандсан. Тухайлбал, хамт нэг гэрт амьдардаг, эхнэр нөхөр мөртлөө сард ганц удаа бэлгийн харилцаанд орж байна гэсэн асуудалтай залуу гэр бүл байна. Энэ бол бэлгийн харилцаанд байж боломгүй үзэгдэл. Хамт нэг гэрт амьдарч байгаа хэдий ч гэр бүлийн халуун дулаан байдал алдагдаж байна гэсэн үг. Цаашлаад салалт бий болно шүү дээ.

-Бэлгийн гаж дон гэж юуг хэлдэг вэ. Энэ байдал ер нь ямар хүнд тохиолдоод байна. Энэ асуудлаар хүмүүс хандаж байна уу?

- Эмэгтэй эрэгтэй хоёр хүн хоюулхнаа бэлгийн харилцаанд орж байгаа нь хэвийн үзэгдэл. Харин бэлгийн зан үйл эсвэл бэлэг эрхтэн нийтэд ил байгаа нь гаж үзэгдэл. Жишээлбэл, бусдад, олон хүнд бэлэг эрхтнээ харуулж таашаал авдаг, эсвэл бусдыг зовоож хүлж, боож байгаад таашаал авах, нэг дор хэд хэдэн хүн бэлгийн харилцаанд орж таашаал авах зэрэг гаж үзэгдэл байдаг.  “Эмэгтэй хүний тирко, дотуур хувцас, өмсөхөөр, тиркотой эмэгтэй хүн харахаар дур хүрэх мэдрэмж төрөөд байна. Энэ зүгээр үзэгдэл мөн үү ” гэж асуудлаа ярьж байсан залуус байгаа. Энэ бол эрүүл биш үзэгдэл.    

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл