solongonews
Нэхмэл хоол хүнс харж байв уу?
2015-09-23 16:26
100 гаруй төрлийн нэхмэл хоол хүнс ”хийсэн” байна.

Японы Yoshikawa Kayoko нэртэй бүсгүй ноосон утсаар олон төрлийн хоол хүнсийг нэхэж урласан гэнэ. Yoshikawa Kayoko өмнө нь Японы кимоно-той холбоотой ажил эрхэлдэг байжээ. Тэрээр ноосон утсаар юм нэхэх туйлын дуртай байсан аж.

Жигнэсэн загас болон будаа

20 жилийн өмнө тэр амтат хоол хүнс нэхэж эхлэн өнөөдөр болоход далайн суши, жимсний бялуу зэрэг 100 гаруй төрлийн амтат хоол хүнсийг нэхсэн бөгөөд “Нэхмэл хоол хүнс” гэсэн ном гаргасан байна.

Хамбургер

-Би өөрийн номоо өвчнөөс болж хоол идэж чадахгүй найз нартаа бэлэглэсэн. Найзууд энэ номыг хараад нэхэж бүтээсэн хоол хүнс гэхэд тун амттай харагдаж байна гэж хэлэхийг нь сонсоод би тун их баярласан юм. Тэгээд илүү их урам зоригтой болсон гэж Yoshikawa Kayoko ярьсан байна.

Япон халуун тогоо

Түргэн хоол

Хулуу

Талх

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл