Хүүхдийн эмч ингэж зөвлөсөн шүү, ээжүүд ээ!
2015-12-28 18:21
хүүхдийн эмч ингэж зөвлөсөн шүү,ээжүүд ээ
Цагаан сарын өдрүүдэд зочилдог хамгийн хүндтэй айл бол манай өвөөгийнх л дөө. Эмээ минь насаараа хүүхдийн эмч хийсэн хүн. Эмээдээ ойрд очоогүй болохоор бага хүүгээ үнэрлүүлэхээр өвөр дээр нь суулгав. Эмээ хүүгийн минь зулайг үнэрлэж, инээд хөөр болсоор тэр өдрийг үдэв. Зочлолт ч дуусч гарахаар болоход эмээ надад нэг зүйл зөвлөснийг ээжүүдтэйгээ хуваалцахгүй өнгөрч чадахгүй нь.
Хоёр нялх хүүхдээ хараад гэртээ суудаг би сүүлийн бараг сар гаруйн хугацаанд хүүхдээ аваад гадаа гарч чадаагүй юм л даа. Гэтэл гадаа хүүхдээ сайн гаргаагүйгээс болоод хүү минь рахиттай болчихсон байна гэж эмээ сануулсан юм. “Хүүхдээ агаарт сайн гарга. Шингэн юм сайн уулга. Өрхөөс өгдөг Д витаминыг нь товлолын дагуу өг. Өөр нэмэлт юм хэрэггүй” гэж эмээ зөвлөв. Үнэн хэрэгтээ эмийн сангаас тэр ч сайн, энэ ч сайн гэсэн бүхнийг цүнхлэхээсээ өмнө хүүхдээ байгальтай нь ойр байлгах нь хамгийн зөв сонголт аж.
Шингэн юм гэдэг ангилалд ундаа, жүүс орохгүй гэдгийг ээжүүд минь анхаараарай. Харин цагаан будааны шүүс, хярам, шингэн баахуу цай, буцалсан ус зэрэг багтах юм байна.
Хүүхдээ агаарт сайн авч гараарай, ээжүүд ээ. Агаараар хүүхэд өөртөө хэрэгтэй олон чухал зүйлсийг авч байдаг юм байна. Тийм учраас би өдөр бүр хүүгээ авч гадаа гардаг болсон шүү.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
