solongonews
Хятад улс 749.7 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглав
2024-12-16 10:25
Хятад улс 749.7 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглав

Хятадын Худалдааны яамны 14-нд гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 11 сард нийт Хятадын хэмжээнд 749.7 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг бодитой ашигласан юм. 11-р сард бодитой ашигласан гадаадын хөрөнгө оруулалт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хувиар нэмэгджээ.

Статистик тоо баримтад харуулснаар, эхний 11 сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 52379 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар нэмэгдсэн буюу түүхийн шинэ амжилт юм.

Хөрөнгө оруулалтын бүтэц үргэлжлэн сайжрах чиг хандлагатай байсаар бөгөөд хөрөнгө оруулагч эх үүсвэр нь улам тэлж байна.

Он гарснаас хойш Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтад илүү хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, гадаадад илүү нээлттэй байлгах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах идэвхтэй дохио өгсөөр байгаа юм.

Хятад дахь Британийн Худалдааны Танхимаас гаргасан "2024-2025 оны Хятад дахь Британийн үйлдвэрлэлүүд: Бизнесийн итгэлцлийн судалгааны тайлан"-д судалгаанд хамрагдсан компаниудын 76 хувь нь одоогийн хөрөнгө оруулалтын түвшинг хадгалах эсвэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэжээ.Хятад дахь Германы Худалдааны Танхимаас гаргасан 2024/25 оны бизнесийн итгэл үнэмшлийн судалгаагаар судалгаанд хамрагдсан компаниудын 92 хувь нь Хятадад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бол талаас илүү хувь нь дараагийн хоёр жилд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх итгэл үнэмшлийг харуулж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл