Хүүхдэд тань мөнгө биш та л хэрэгтэй
2015-12-28 18:21
Хүүхдүүд минь нэг л мэдэхэд гал тасалж, өрх тусгаарлах болно. Тэд минь үргэлж балчир жаахнаараа байхгүй. Нас биед хүрч, тоонот гэрт толгой холбох хань ижилтэй болно. Харин бид өөрсдөө үргэлж эрч хүчтэй залуугаараа байхгүй. Хорвоогийн тоосонд хатаж нэг л өдөр өвгөн, эмгэн болцгооно. Тэр л үед хүүхдүүд минь багад нь бидний зааж сургасан завгүй амьдралыг мөрдлөгө болгоод эргээд бидэндээ тэр бүр олдохоо байна.

Орчин үеийн эцэг эхчүүд бид цаг завгүй их ажилладаг болжээ. Хэр их ажиллана төдий чинээгээр сайхан амьдарна гэж өөрсдөдөө хэлээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл “гэрээ мартсан гэсэр” гэгч л болцгоож байна. Мөнгөтэй л байвал хүүхдүүд маань сайхан амьдарч чадна гэж бид итгэдэг. Мөнгөтэй байвал хүүхдүүдийнхээ хүссэн бүхнийг худалдан авч өгч, санаа зовох зүйлгүй амьдарна гэж бас шалтагладаг.
Гэтэл үнэн хэрэгтээ бидний өдөр бүртээ тоолдог тэр хэдэн халтар цааснаас илүү бид өөрсдөө л хүүхэддээ хамгийн хэрэгтэй гэдгээ ойлгодоггүй. Бидний балчир үрсийн бага нас нь ээж аавтайгаа өнгөрөөсөн гэгээн жаргалтай дурсамж биш харин амьгүй хоосон тоглоом, элдэв үнэтэй хувцас, амттангаар л хэмжигдэх нь. Түүнээс биш “Ээж аавтайгаа тэнд очиж, тэгж сайхан амарсан минь одоо ч санаанаас гардаггүй”, эсвэл “Аав минь ажлаасаа ирэнгүүтээ л намайг эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж хайрладаг байж билээ” гэж тэд минь дурсахгүй.
Хүүхдүүд минь нэг л мэдэхэд гал тасалж, өрх тусгаарлах болно. Тэд минь үргэлж балчир жаахнаараа байхгүй. Нас биед хүрч, тоонот гэрт толгой холбох хань ижилтэй болно. Харин бид өөрсдөө үргэлж эрч хүчтэй залуугаараа байхгүй. Хорвоогийн тоосонд хатаж нэг л өдөр өвгөн, эмгэн болцгооно. Тэр л үед хүүхдүүд минь багад нь бидний зааж сургасан завгүй амьдралыг мөрдлөгө болгоод эргээд бидэндээ тэр бүр олдохоо байна.
Үр хүүхэддээ жаахан ч гэсэн цаг зав гаргаж байсан бол... гэдэг бодол тэр л үед бидний тархинаас салахгүй.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
