Юньнань мужийн Тэнчүн хотод 04-р сарын 26-ны өдөр зохион байгуулсан Хилийн бүс нутгийг хөгжүүлэн иргэдийн амьдралыг чинээлэгжүүлэх үйл ажиллагааны хурлаас сурвалжлагчийн мэдээлснээр “14-р таван жил”-ийн төлөвлөгөөнөөс хойш Хятадын төв санхүүгээс хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх нөхөн олговрын санхүүжилтийг уялдаатай ахиулж, нийт 25.2 тэрбум юанийн санхүүжилтг хилийн муж, өөртөө засах оронд олгож, өвөрмөц хөдөө аж ахуй, үндэстний гар урлал, аялал жуулчлал зэрэг хилийн бүс нутгийг хөгжүүлэн иргэдийн амьдралыг чинээлэгжүүлэх үйлдвэрлэл түргэн хөгжихийг дэмжсэн байна.
Хятадын үндэстний хэрэг эрхлэх үндэсний хорооны албан тушаалтан тус хурал дээр:
- Хилийн бүс нутаг нь өвөрмөц үйлдвэрлэлийг бий болгох, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт үйлдвэрлэлийг чанаржуулахаар дамжин олон талт, харилцан нөхөх, уялдаатай хөгжих орчин үеийн үйлдвэрлэлийн системийг тасралтгүй бүтээн байгуулж, хилийн бүс нутгийн ард олон хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлал, хил дамнасан аялал жуулчлал, мөс цасны аялал жуулчлалын хурдтай хөгжлийг дэмжсэн гэж хэлэв.
Цаашид үндэстний хэрэг эрхлэх үндэсний хороо нь аж үйлдвэрлэлээр хилийн бүс нутгийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хилийн бүс нутагт хөгжих” үйл ажиллагаа болон үндэстний гар урлалын үйлдвэрлэлийн брэндийг сайжруулах арга хэмжээг гүнзгий ахиулж, “Хилийн бүс нутгийн онцлог бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд борлуулах” ажиллагааг сайтар зохион байгуулж, онцлог давуу талтай үйлдвэрлэлийг улсын хэмжээний том зах зээлд нэвтрүүлэх бүтээн байгуулалтыг дэмжиж, хилийн бүс нутаг өндөр чанартай хөгжихийг бодитоор ахиулах болно.
