Монгол улс. Өвөрмонголын соёлын цуврал арга хэмжээ 8 дугаар сарын 28-30-ны өдөр болтол Монгол улсын Хөвсгөл аймаг болон Булган аймагт амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээний үеэр Хөвсгөл аймаг болон Булган аймгийн номын санд тус тус 1500 номыг бэлэглэсэн байна.
ӨМӨЗО-ны ХМА-ны дэд дарга Чэнь Баочуаниас Хөвсгөл аймгийн номын санд ном бэлэглэж байгаа нь
Ном бол үндэстэн, цаг орон зайн ялгалгүй хүн төрөлхтний сэтгэл зүрхээ ололцож, соёл заншлаа ойлголцох гүүр болно. Сараг туулан хүрэлцэн ирсэн өвгөд хөгшид, хүүхэд залуус дэлгэн үзүүлж байгаа номыг нүд салгалгүй бахархан уншиж байлаа.
Халуун сэтгэлт уншигч
“Хөвсгөл аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Өвөрмонголын номын үзэсгэлэнд оролцоод маш их баяртай байна. Хүүхдийн номоос эхлэн нийгэм, танин мэдхүй, уран зохиол, шинжлэх ухааныг хамруулсан номуудыг нэгэн дороос харан, монгол бичгийн гайхамшгийг сэтгэл зүрхнээсээ мэдэрж өөрийн бие минь маш баян хүн болсон шиг санагдаж байна. Иймэрхүү арга хэмжээг илүү зохион байгуулж байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн Хөвсгөл аймгийн жүжигчин Дулмаа сэтгэл догдлон ярьж байлаа. Монголын эзэнт гүрний удирдах ухаан, эрдэмтэн мэргэдийн сургал, одоо үеийн техник мэргэжлийг хамарсан эдгээр олон ном нь алс хэтийн ач холбогдолтой байж, тус аймгуудын ард түмэнд оюуны тэжээл хүртээж, босоо монгол үсгийн ид шидийг гайхуулжээ.
Халуун сэтгэлт уншигч
“Манай Булган аймаг иймэрхүү монгол бичгээр бичигдсэн номыг анх удаагаа тосч байна. Бид эдгээр номуудыг ард иргэддээ түгээн тарааж, Өвөрмонголтой сурган хүмүүжлийн талд хамтран ажиллах мөртөө бусад салбард бас хамтран ажиллахаар төсөл хийж байна” гэж Булган аймгийн Боловсрол, соёлын дарга Цог гуай ярьжээ.
Халуун сэтгэлт уншигч
Номын хэшигтэй энэхүү арга хэмжээ нь хил дамнасан хоёр орны ойлголцол, нөхөрлөлийг нэн гүн зузаан болгосон гэдэгт итгэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
