Захидал ирлээ! “Хэдий хүртэл хүлээх ёстой вэ?”
2015-12-28 18:21
Энэ өдрийн мэнд. Монголжингоо.мн Захидал булан маань одооноос идэвхитэй ажиллах боллоо. Та өөрт тулгарсан асуудлаа захианд буулган бидэнд илгээж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг “Захидал илгээх” булангаас хүлээн авна уу. Захидал илгээхдээ кириллээр бичсэн байхыг анхаарна уу.
Анх удаа захидал илгээж байна. Амьдрана гэдэг нэг бодлын гайхамшиг, нэг бодлын хэцүү юм аа. Би гэдэг хүн одоо 25 настай. Өдий болтол ямар нэгэн хүнтэй дотно үерхэж байгаагүй.
Анх удаа захидал илгээж байна. Амьдрана гэдэг нэг бодлын гайхамшиг, нэг бодлын хэцүү юм аа. Би гэдэг хүн одоо 25 настай. Өдий болтол ямар нэгэн хүнтэй дотно үерхэж байгаагүй.Доороо 2 оюутан дүүтэй гэр бүлийнхээ төлөө, амьдралын төлөө зүтгэсээр яваа нэгэн. Бүх зүйлийг шудрагаар хийж байхад амьдрал шагнах цаг ирэх болно гэдэгт итгэсээр, даанч энэ амьдралд шантрах гомдох үе ирэх юм.
Хэн нэгний хайр халамжаар тэтгэгдэж байж хүнд амьдрах итгэл төрдөг юм шиг байна. Гэтэл би гэж хүн хайрлах, хайрлуулах хүнгүй болохоор л...
Их сургууль, ажлын гараа гээд бүхийл цаг хугацаандаа бөөн залуучуудтай л ажиллаж байлаа. Одоо ч гэсэн. Гэтэл би ганцаараа. Яагаад юм бол? Өдий болтол маш гэнэн явсных юм болов уу, эсвэл намайг чин сэтгэлээсээ байгаагаар минь хайрлаад миний төлөө гэх хүнийг хүлээснийх байх. Даан ч зарим нэгнийг нь харсаар байгаад алдах юм. Би эхлэх ёстйо байсан гэж үү?
Одоо би эрчүүдэд итгэх итгэлгүй болж байна. Бүгд гэр бүлээс гадуур хэн нэгэнтэй явалдах юм. Амьдрал ийм байх ёсгүй биз дээ? Миний хүсэж мөрөөддөг зүгээр л бие биенээ хайрлаад цагийг хөгжилтэй өнгөрөөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө нэг хүн шиг урагшлах тийм залуус олон байгаа.
Би ийм л хүнтэй учирмаар байна. Хэдий хүртэл хүлээх ёстой вэ? Хүлээсээр байтал бүх хүмүүсийг алдвал яах вэ? 25 нас гэдэг бол аль хэдийн оройтсон нас шүү дээ. Миний үеийнхэн бүгд л аав ээжүүд болчихож. Ойлгомжтой бичиж чадаагүй бол уучлаарай. Ойрд маш их ганцаардаад байгаа болохоор захидал бичмээр санагдаад байнга хамт байдаг Монголжингоод баярлалаа.
Монголжингоо:
Юуны өмнө бидэнд өөрийн асуудлаа хуваалцаж, захидал бичсэн танд баярлалаа. Танд тулгараад байгаа асуудал их олон бүсгүйчүүдэд тохиолддог юм. Амьдралд шантрах хэрэггүй. Та үнэхээр бие даасан, эрх чөлөөтэй, бахархмаар бүсгүй юм. Хүн бүхэн хайртай учраад, харин та л ганцаараа үлдсэн гэж үү? Нүдээ сайн нээгээд харвал ганц бие сайн залуучууд маш олон байгаа.
Цагаан морьтой ханхүүгээ цамхагтаа хүлээгээд л суух уу? Сайн залууг алдаж болохгүй ээ. Зарим үед хайрыг хүлээх биш бүтээх нь гайхалтай сонголт байдаг.
Уулзалт, цуглаанд явж шинэ танилуудтай бол.Таны хайж яваа хүн тань байх ч юм билүү? Үргэлж шинийг эрэлхийлж байж л та зорьсондоо хүрэх болно. Дараагийнх бол өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл. Бүсгүй хүн яаж өөртөө итгэлтэй болдог вэ? Нэгт хурц ухаан, хоёрт сэтгэл ханасан байдал, гуравт гоо сайхан. Өөртөө итгэлтэй байснаар амьдралдаа итгэлтэй болдог шүү дээ. За ингээд бүсгүй танд амжилт хүсье!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
